“Өнөөдөр” тэнцвэртэй, цогц мэдээлэл түгээдэг

 “Өнөөдөр” тэнцвэртэй, цогц мэдээлэл түгээдэг

Ж.МӨНХБАТ (МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга)


Юуны түрүүнд “Өнөөдөр” сонины уншигч, хамт олонд 20 жилийн ойн мэнд дэвшүүлье. Өглөө бүр “Өнөөдөр”-ийг уншсан байхад улс орон, цаашлаад дэлхий дахинд өрнөж буй олон үйл явдлын талаар голтой мэдээлэл авч чаддаг.

Тус сонины сурвалжлагч, сэтгүүлчид аливаа мэдээллийг байж болох бүхий л эх сурвалжаас хүргэж чаддаг нь “дөрөвдөгч засаглал” гэгддэг хэвлэл мэдээллийн байгууллагын хамгийн үнэт зарчим болох тэнцвэртэй мэдээллийг өнөөдрийг хүртэл тасралтгүй олон түмэнд хүргэх үндэс болдог гэж боддог.

Цаашид ч энэ зарчмаа алдахгүй гэдэгт итгэж байна. Мөн “Өнөөдөр” сониноос хамгийн цогц, цэгцтэй, бодит мэдээлэл авч чаддаг. Ямар ч зүйлд туйлширдаггүй, тэнцвэртэй, цогц мэдээлэл хүргэх үүргээ нэр төртэй биелүүлж яваа “Өнөөдөр” сонины хамт олонд амжилт хүсье.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай