“Өнөөдөр”-ийн сэтгүүлчид эрх чөлөөтэй ажиллаж байгаа нь нийтлэлээс нь харагддаг

 “Өнөөдөр”-ийн сэтгүүлчид эрх чөлөөтэй ажиллаж байгаа нь нийтлэлээс нь харагддаг

Б.ЛХАГВАЖАВ (МҮХАҮТ-ын ерөнхийлөгч)


 “Өнөөдөр” сонины уншигчдад 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хэвлэл мэдээлэл нь иргэний мэдээлэл авах, түгээх, дамжуулах эрх чөлөөтэй холбогдсон онцгой салбар. “Өнөөдөр” сонин 1996 оноос хойш хүний энэ эрхийг эдлүүлэх, хамгаалах, түгээхэд чухал үүрэгтэй оролцсон. Өнгөрсөн хугацаанд 700 гаруй сонин бий болсон ч цагийн эрхээр ихэнх нь үүдээ барилаа. Харин “Өнөөдөр” сонин иргэдийн мэдэх эрхэнд үйлчлэхдээ зарчим, ёс зүйтэй, редакц нь хараат бус ажиллаж байсан учир цагийн шалгуурыг даван гарсан гэж үздэг. Мөн бат бөх суурьтай, чадварлаг баг бүрдүүлсэн нь сайн контент төрөх эхлэл болсон.

Орчин үед технологийн дэвшлийг даган мэдээлэл хадгалах, түгээх сүлжээ зах хязгааргүй болж, олон нийтийн сүлжээгээр хүн бүр мэдээлэл дамжуулж байгаа. Гэвч сэтгүүлчийн хөдөлмөр, авьяасаас төрсөн нийтлэлийг иргэд шимтэн уншсаар байна. Хүмүүс өглөө бүр сонины хуудас эргүүлэхдээ урлагийн шинэ бүтээл олж уншина гэсэн хүлээлттэй байдаг. “Өнөөдөр” сонины хамт олон энэ эрэлтийг хангаж байгаа нь бас нэгэн шалгуур давсан гэсэн үг. Мөн “Өнөөдөр” сониныг эрхлэн гаргагч ажлаа хийх эрх чөлөөг сэтгүүлчдэдээ олгож байгаа нь нийтлэл, сурвалжилгаас нь харагддаг. Редакцын хараат бус хөрснөөс л жинхэнэ авьяаслаг сэтгүүлчид төрдөг. Тиймээс энэ зарчмаа үргэлж хадгалж байгаасай гэж хүсэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай