Билл Гейтс шувуу үржүүлнэ

Билл Гейтс шувуу үржүүлнэ

"Майкрософт" компанийг үүсгэн байгуулагчдын нэг  Билл Гейтс Африкийн орнуудад шувуу үржүүлэх гэнэ. Тэрбээр өлсгөлөн, ядууралтай холбоотой асуудлыг бага ч болов нимгэлэхийн тулд 100 мянган тахиа худалдан авч, хар тивийн оршин суугчдад тараах гэж байна.

“Өдөрт хоёр доллароор амь зуухад хүрвэл амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд юу хийх вэ. Үгээгүй ядуу нэг тэрбум орчим хүний хувьд энэ бол ноцтой асуулт юм. Мэдээжийн хэрэг баттай ганц хариулт байхгүй ч тахиа тэжээвэл тэдний байдал арай дээрдэх болов уу” гэж буяны үйлстэн тэрбээр хэлжээ. Түүний тооцоолсноор, таван тахиатай хүн гурван сарын дараа 40 орчим өндөглөгчтэй болж, нэг жилийн орлого нь 1000 доллар давах аж. Ийм ажил хэрэгч Гейтс тахианы магнат болж чадах нь эргэлзээгүй. Харин африкчууд шувуу үржүүлж чадах болов уу. Тус бүс нутагт тахиа байдаг ч гэсэн ядуучуудын тоо буурахгүй л байна. Африкт нэг дэгдээхий таван доллар байдаг. Манай гаригийн хамгийн баян хүн болох Гейтс бүх хөрөнгөө зарцуулбал нэг африк хүнд 17 тахиа ногдох аж.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай