Д.Арвин дээлээр гангарч байна


УИХ-ын гуравхан эмэгтэй гишүүний нэг тэрбээр сүүлийн хэдэн өдөр шаргал, хар торгон дээлийг өнгө солин өмсөж гоёх болов. Гэхдээ түүний дээлүүд загварын хувьд арай өвөрмөц. Захгүй, бас бүсгүй. Цагаан сар дөхсөнөөс болсон уу, эсвэл зүгээр л үндэсний хувцсаараа гангармаар санагдсан уу. Юутай ч эрхэм гишүүн шинэ жилийг “тоодоггүй” атлаа Цагаан сар, улсын баяр наадмаар илүү гоёх дуртай гэсэн. Эдгээр баяраар үндэснийхээ хувцсаар гоёхоор нэлээд төлөвлөж бэлддэг аж.

С.ТУУЛ

Өнөөдөр Сонин

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай