“Өнөөдөр” сонин бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, түүхийн томоохон толь бичиг

 “Өнөөдөр” сонин бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, түүхийн томоохон толь бичиг

Л.ПҮРЭВСҮРЭН (Гадаад хэргийн сайд)

 


Би “Өнөөдөр” сониныг үүсэн байгуулагдсан цагаас нь тасралтгүй, олон жил уншиж байна. Энэ сониныг Монголын сэтгүүл зүйн салбарт мөнхрөн үлдсэн сэтгүүлч Ц.Балдорж тэргүүтэй тухайн үеийн нэр хүндтэй, сайн сэтгүүлчид нийлэн байгуулж байсан түүхийг мэднэ. Хэвлэгдсэн цагаасаа л мэдээ мэдээллийн тэнцвэртэй, шударга байдлыг хангаж ирсэн. Тиймдээ ч өөрийн орон зай, зах зээлийг алдахгүйгээр тогтвортой үйл ажиллагаа явуулж чадаж байгаа гэж боддог. Хэдийгээр цахим хэвлэл мэдээллийн эрин зуун ирсэн ч хэвлэмэл сонины үнэ цэнэ өнөө хэр алдагдаагүй байгаа. Ажил хэрэгч хүн бүр хэвлэмэл сониныг мэдээллийн үнэтэй эх сурвалж хэмээн харж, уншиж буй.

“Өнөөдөр” сонин хэвлэгдсэн цагаасаа эхлэн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр болон түүхийн томоохон толь бичиг байж ирлээ. Цаашид ч хэдэн арван жилийн түүхийг бичиж үлдээх талбар байна гэдэгт итгэлтэй байна. “Өнөөдөр” сонины хамт олон болоод энэ сонинд ажиллаж байсан үе үеийн сэтгүүлч нөхдөдөө, идэвхтэй уншигчдад нь 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Үг нь үнэн, үзэг нь хурц байх болтугай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай