“Өнөөдөр” сонин тэнцвэртэй, үнэн мэдээллээр хангадаг нь миний сэтгэлийг татаж, уншигч нь болсон

“Өнөөдөр” сонин тэнцвэртэй, үнэн мэдээллээр хангадаг нь миний сэтгэлийг татаж, уншигч нь болсон

Ж.ГҮРРАГЧАА (Монгол Улсын баатар, сансрын нисэгч)


“Өнөөдөр” сониныг мэндэлсэн цагаас нь одоо хүртэл би нөхөрлөж яваа юм. “Өнөөдөр” сонин уншигчдаа тэнцвэртэй, үнэн мэдээллээр хангаж байдаг нь миний сэтгэлийг татаж байнгын уншигч нь болсон билээ. Ороо бусгаа өнөө цагт ихэнх мэдээллийн хэрэгсэл олон түмэнд нэг талыг барьсан, улстөржсөн мэдээлэл хүргэхийг оролддог нь харамсалтай. Хүмүүст үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл талхнаас ч үнэтэй болсон энэ үед “Өнөөдөр” сонин хамгийн жин дарсан мэдээллийн хэрэгсэл болж байна гэж би үздэг. Шударга нийгэм байгуулъя гэвэл ядаж үнэнийг ярьж, сурталчилж сурах хэрэгтэй юм даа. Гэхдээ харамсалтай нь, шударга байя гэж ярьснаар, шударга гэж өөрсдийгөө нэрлэснээр нийгэмд шударга ёс тогтохгүй нь ойлгомжтой. Үнэн үйлдэл, ажил хэргээр батлан харуулах ёстой.

“Өнөөдөр” сонин ямагт шударга үнэний дуу хоолой болж байх болтугай.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай