Эрчүүдэд хамгийн АЮУЛТАЙ 10 хүнс

Эрчүүдэд хамгийн АЮУЛТАЙ 10 хүнс

Өнөө цаг үед хүнд хортой хүнс тэжээл их болжээ. Харин Америкчууд доорх энгийн 10 хүнсийг эрчүүдэд хамгийн аюултай хүнсээр тодруулсан байна. Эдгээр хүнсийг өдөр бүр хэрэглэснээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, элдэв харшил, хорт хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг гэнэ.

  • Брюсель байцаа буюу хурган байцаа - Бусад хүнсний бүтээгдэхүүнүүдээс илүү их гэдэсний савханцар үүсгэдэг болохыг Америкчууд нотолжээ.

  • Газрын самар - Америкт хамгийн их харшил үүсгэгч хүнсээр газрын самар тодорсон бөгөөд астмыг бий болгодог муу нөлөөтэй аж.

  • Хот дог - Хүүхдийн амьсгал боогдох аюултай өвчлөлийг бий болгодог болохыг нотолсон ба боловсруулсан мах нь бүдүүн гэдэсний хорт хавдрыг үүсгэдэг аж.

  • Аки - Аки нь Ямайкагийн үндэсний жимс бөгөөд "гипоглицин" хэмээх хорыг агуулдаг аж. Энэ хор нь ухаан балартуулах хор уршигтай гэнэ.

  • Улаан лооль - Lаазалсан улаан лооль нь зүрхэнд муугаар нөлөөлж, хорт хавдрын эсийг дэмждэг байна. Лоолийг лаазалж биш, шилэнд дарах нь хоргүй байдаг аж.

  • Навчит ногоон ургамал - Тус ногоог өндөр температурт боловсруулалгүй хоолонд шууд хэрэглэдэг ба өвчин үүсгэгч элдэв нянгуудыг тээж байдаг байна.

  • Кассава - Америкчуудын дуртай царцмагт энэ бутлаг ургамлын үндэс ордог аж. Гэвч энэ ургамалд цианид агуулагддаг ба хүмүүст харшил үүсгэдэг байна.

  • Интор - Инторыг ихээр идэх нь маш аюултай. Бүх ястай жимс цианид их хэмжээгээр агуулдаг учир бага хэмжээгээр тохируулж идэх нь зүйтэй юм.

  • Фугу загас - Фугугийн хайрс болон дотор эрхтэнд "тетродотоксин" хэмээх хорт бодис байдаг бөгөөд амьсгалын багтраа өвчин үүсгэх магадлалтай байдаг гэнэ.

  • Тосон туулга - Дээрх хүнсийг ихэвчлэн эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг боловч нэг дор 4-8 үр идэх нь таныг үхэлд хүргэх аюултай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай