Эрчүүдийн 9 үнэн бодол

  1. Бүх эрчүүд биш ч гэсэн дийлэнхи нь зөвхөн туранхай, гоолиг хүүхэнд нүд унагадаггүй. Харин махлаг,галбиргүй биетэй бүсгүйд ч мөн тэдний анхаарлыг татдаг гэнэ.

  2. Эрчүүд эмэгтэй хүнээс ганц “Тийм” гэдэг үг сонсох гэж үйлээ үздэг ажээ. “Гэнэтийн бэлэг бэлдэн, хайртай бүсгүйгээ баярлуулахдаа бид олон ажил амжуулж, зохион байгуулдаг гэвч үүнийг маш амархан мэтээр хүлээж авдагт чинь гомддог” гэсэн байна шүү цаадуул чинь.

  3. “Бид бодол уншдаггүй. Юу хүсэж, яавал дээрдэхийгээ хэлээд ойлгуулчихаж бай л даа” гэнэ шүү. 

  4. Бүсгүй та өмнө үерхэж байсан залуутайгаа ханьлаагүй л бол өөрийгөө түүний “түр зуурын зай бөглөгч” нь байсан гэдгээ ойлгох хэрэгтэй байдаг ажээ.

  5. Ихэнхи эрчүүд өөрийн бүсгүйгээ "ээжээсээ авсан бага ч болов зан төлөвтэй байгаасай" гэж хүсдэг байна. Хэрэв бүсгүй таны гэр хэний ч нүдэнд цэмцгэр харагддаг бол нөхөр тань мөн таниас ээж шиг чинь сайн эзэгтэй болохыг хүсдэг байна.

  6. Эр хүн чамд хайртай л бол бүхнийг чиний төлөө хийдэг юм. Хамтдаа ариун цэврийн өрөө лүү явж, цүнхийг чинь барихаас өгсүүлээд бүгдийг гэнэ.

  7. Эрчүүдэд итгэдэг байхад тэд дуртай байдаг. Түүнд чин сэтгэлээсээ, шудрага хандах нь түүний сэтгэлийг маш ихээр булаадаг байна. Мөн тэр үргэлж бүсгүй таныг өөрийн багийн хүн гэдгээ мэдэрч байвал таатай санагддаг ажээ.

  8. Тэд хааяа худлаа хэлчихдэг гэнэ. Ихэнхидээ чамд зохиогүй даашинзыг “ямар үзэсгэлэнтэй харагдаж байна аа” гэх мэтчилэн.  

  9. Зарим эрчүүд маань сайн эмэгтэй хүний үнэ цэнийг ер ойлгодоггүй эсвэл бүр мэддэггүй. "Бид тэр бүр ийм төрлийн эмэгтэйтэй таардаггүй учир, олдсон дариудаа өөрийн болгож авна гэж ярьцгаадаг юм" гэв.     

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай