Шинэ цагийн нийслэлийн хөгжлийн түүх “Өнөөдөр”-ийн хуудсанд үлддэг

Шинэ цагийн нийслэлийн хөгжлийн түүх “Өнөөдөр”-ийн хуудсанд үлддэг

Д.БАТТУЛГА (Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга)


Миний хувьд “Өнөөдөр” сониныг захиалж уншаад арав гаруй жилийн нүүр үзэж байна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийг удирдаж байхдаа энэ сониныг анх захиалан уншиж эхэлсэн. Яагаад гэвэл Улаанбаатар хотын амьдралыг эндээс бүхэлд нь тольдож болдог юм. Нийслэл хотод маань тулгамдаж буй асуудлууд болоод энд өрнөж байгаа бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлийн ажлууд сайн сайхан, саар бүхэнтэйгээ “Өнөөдөр” сонины хуудсанд хамт үлддэг.

Өөрөөр хэлбэл, ардчилсан Монгол Улсын шинэ цагийн нийслэлийн хөгжил дэвшлийн түүх энэ сонины түүхтэй салшгүй холбоотой гэж хэлж болох байх. Нөгөөтэйгүүр, нийслэлчүүдийн маань хамгийн их уншдаг, хүртээмжтэй сонин гэдэг утгаар нь үүгээр дамжуулан иргэдийнхээ дуу хоолойг сонсож, шинэ санаа олж авахыг хүсдэг юм. Тиймээс Улаанбаатар хотын тухай мэдээллийг цаг алдалгүй, шуурхай, тэнцвэртэй, бодит өнцгөөс хүргэдэг энэ хэвлэлийг би тогтмол уншсаар өдий хүрсэн. “Өнөөдөр” сонины хамт олон та бүхэндээ нийслэлийн ИТХ-ын нийт гишүүдийнхээ өмнөөс 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай