Монгол хосуудын заавал хийх 10 зүйл

Монгол хосуудын заавал хийх 10 зүйл

  1. Хосуудын болзоход хамгийн тохиромжтой газар бол “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ажээ. Нар жаргахын алдад хайрттайгаа хөтлөлцөн элдвийг ярилцан алхангаа хуушуур, шорлог идэж, дугуй унан, дардас шидэн зугаацах хөгжилтэй шүү. Хайртай хүнтэйгээ хамт юу ч хийсэн аз жаргалтай мэт санагддаг юм.

  2. Таныг найз залуу/бүсгүйтэйгээ “Үндэсний соёл амралтын хүрээлэн” буюу бидний хэлж заншсанаар парк орж алсыг харагч дээр суун, хотыг бүхэлд нь харангаа ирээдүйн амьдралынхаа төлөвлөгөөний тухай ярилцаж амжсан гэж бодож байна. 

  3. Хосуудын хувьд хамгийн чухал зүйлийн нэг бол яалт ч үгүй гэрэл зураг. Та хоёрт мэргэжлийн студэд даруулсан уран сайхны гэрэл зураг байдаггүй бол заавал үүнийг хийгээрэй. Өнгөрсөн үеэс зураг л үлддэг юм. 

  4. Та эхнэр/нөхөртэйгөө хамт шоудаж үзсэн үү? Хэрвээ та хоёр хамт наргиж, цэнгэж амжаагүй атлаа нэг гэрт орчихсон бол харамсалтай хэрэг болох болно. Учир нь та хайртыгаа хангалттай сайн таньж чадаагүйн жишээ юм. Иймээс насанд хүрсэн хосуудын хувьд бол бас нэгэн хөгжилтэй санаа билээ. 

  5. Хоёулахнаа видео кино үзэх нь бас нэгэн романтик орчинг бүрдүүлдэг. Улаанбаатар хотод ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэлээн хэдэн газар байдаг ажээ.

  6. Ээлжит санаа бол музей үзэх. Оюунлаг, гэгээлэг хосууд байхын төлөө хамтдаа урагшлаарай.

  7. Манайд хэдийнээ шашин шүтлэг хөгжчихсөн газар. Та шүтлэгтэй ч бай, шүтлэггүй ч бай мэргэч төлөгчийг нэг өдөр зориорой. Гандангийн ойролцоо зөндөө сууж байгаа. Энэ маш хөгжилтэй байх болно. Гэхдээ та хоёр хоёулаа үл итгэгч өнцгөөс хандах хэрэгтэй шүү. Тэр юу ч гэж магадгүй. Гэхдээ хайр сэтгэлийн асуудлыг иймэрхүү хүмүүсээр шийдүүлдэг байж огт болохгүй. Зүгээр л хөгжилдөж байгаа гэдгээ санаарай. 

  8. Нэг өглөө эртлэн босоод явган аялал хийнгээ Богд ууландаа гарах зайлшгүй хосуудын хийх ёстой зүйл шүү. Эрүүл мэндэд, мөн та хоёрт дотно яриа өрнүүлэхэд хамгийн тохиромжтой цаг болох юм. 

  9. Та хоёр хамт аялаж байсан уу? Монгол улсынхаа байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаарай. Дурсамж, мэдлэгтээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт байх болно. Хүн гэдэг амьтан очсон газар, үзсэн зүйлээсээ заавал нэг шинэ юм мэдэж авч байдаг гэдэг билээ.  

  10. Шөнө дундаас үүрийн гэгээ цайтал элдвийг хуучлан сууж үзээрэй. Монгол хосуудад маань ганц дутагдалтай зүйл анзаарагддаг нь ойлголцол. Эр, эм хоёр нэгнээ хүлээн зөвшөөрч хамтдаа байна гэдэг санаснаар болдог зүйл биш юм. Ихэнхидээ бид маш бүрэг байдаг нь хамгийн том алдаа болдог байна. Үүнээс үүдэн бүрэн ойлголцохгүй хосууд нэг нэгнээ орхихоор шийддэг. Тиймээс хосуудын дунд нэн дутагдаж байгаа зүйл бол ярилцлага ажээ. Нээлттэй байж ярилцахад чухал ач холбогдол өгөх нь та бүхний хувьд нэгдүгээрт тавих асуудал шүү.   

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай