Муужгайнуудын шилдэг 6 кафе

Зүгээр цай, кофе уунгаа муужгай эрхлүүлж кайф авдаг хүмүүс байна цаана чинь. Шилдэг гэх тодотголтой 6 газрыг танилцуулж байна.

  1. "Meow Parlour" Нью Йорк хотод байдаг муужгайн кафе. Та зүгээр л нэг өдрийг муужгай эрхлүүлж өнгөрөөмөөр санагдвал энэ газраар ороод гарж болох юм. Энэ нь дэлхийн хамгийн анхны муужгайн кафе болж нээгдэж байсан газар гэнэ шүү. Хэрвээ та хүсвэл хайрыг чинь татсан муужгайгаа үрчилж авах боломжтой байдаг юм байна.
  2. "Kitty Cafe" Англи улсын Ноттингем хотод байдаг энэ кафены онцлог нь муужгайн дүрд орсон зөөгч, үйлчлэгч нар шарсан талх, төрөл төрлийн амттан мөн 100 гаруй төрлийн цай, кофегоор үйлчилдэг. Цай, кофегоо амтлан уухын хажуугаар та хөөрхөн муужгайнуудтай тоглож цагийг өнгөрөөх боломжтой. Хэрэв хэн нэгэн эгдүүтэй амьтан таны хайрыг татаад байвал тэр дор нь үрчилж авах боломжтой байдаг юм байна.
  3. "Kit Tea" Сан Франциско дахь хамгийн анхны муужгайн кафе бөгөөд маш өвөрмөц хэв шинжтэй газар гэнэ. Бусад кафенуудаас ялгагдах онцлог нь муурнуудыг хүүхэд шиг л асран хамгаалж, санаа тавьдаг бөгөөд үрчлэх эзэн гарч иртэл нь тэднийг харж ханддаг байна.
  4. "Mia Gola Caffe" Итали улсын Турин хотод байдаг. Эндхийн муурнууд кафедаа их тухтай амьдардаг. Яг л гэртээ байгаа юм шиг. Энэ кафены хамгийн сайхан үйлчилгээ нь муужгай үрчилж авахыг хүссэн айлд үнэгүй хүргэж өгдөг үйлчилгээтэй гэнэ шүү.
  5. "The Cat Cafe" Сан Диего дахь муужгайн кафе ороход төлбөр авдаггүйгээрээ онцлогтой. Тэр бүү хэл зочдоо үнэгүй амттан, кофегоор дайлдаг байна. Учир нь Сан Диегогийн Хүмүүнлэгийн Нийгэмлэгийнхэн хамтран ажиллаж тэнэмэл муурнуудыг асран хамгаалахад санхүүгийн туслалцаа үзүүлдэг гэнэ. 
  6. "Cat Cafe Kolico" нь Японы Токио хотод байдаг бас нэгэн муужгайн кафе юм. Муужгайн кафены анхны санаа Японоос гаралтай гэсэн шүү. Японы нэг онцлог нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг кафе нь 5 одтой гэгдэх бөгөөд маш өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй үзүүлдэг. 50 гаруй муужгайтай, тансаг зэрэглэлийн хоолтой энэ газраар үйлчлүүлэхэд нэлээд их үнэ өртөгтэй байдаг гэнэ.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай