“Өнөөдөр” тэнцвэртэй мэдээлэх зарчмаасаа гажаагүй

“Өнөөдөр” тэнцвэртэй мэдээлэх зарчмаасаа гажаагүй

Б.НЭМЭХБААТАР (Монголын барилгын үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал, “Заг” компанийн захирал):


 -Нэрт сэтгүүлч Ц.Балдорж найз маань тухайн үеийн нөлөө бүхий сэтгүүлчид Б.Лигдэн, Б.Пүрэвдаш, Д.Цэдэн-Иш, Б.Галаарид нараар багаа бүрдүүлэн, “Өнөөдөр” сониныхоо анхны дугаарыг гаргаж байсан. Би тэдэнтэй танил байв. Иймээс “Өнөөдөр” сониныг хэрхэн үүсгэн байгуулж байсныг нь сайн мэднэ. “Өнөөдөр” сониныг хэвлэгдсэн өдрөөс нь уншсан. Бас баг хамт олонд нь ингэвэл яасан юм бэ гэж санаа оноогоо хэлж, хошуу нэмэрлэж явлаа. Тиймээс энэ сонин миний сэтгэлд маш дотно байдаг.

“Өнөөдөр” сонин мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах зарчимтай. Хэвлэгдсэн цагаасаа хойш энэ зарчмаасаа гажаагүй нь сайн яваагийн илрэл юм. Мөн үе үеийн хамгийн чадварлаг сэтгүүлчид “Өнөөдөр”-т ажилладаг. Тиймээс аливаа зүйлийг өргөн цар хүрээтэй өнцгөөс харж, шинэлэг байдлаар мэдээлсэн нийтлэл, сурвалжилга бэлтгэдэг. “Өнөөдөр”-ийг бараг дугаар алгасалгүй уншсан. Гадаад явбал цахим хувилбарыг нь уншчихдаг юм.

“Өнөөдөр” сонины 20 жилийн ой болж байна. Цаашдаа 200 жил болох ирээдүй бий. “Өнөөдөр” сонинд одоо ажиллаж байгаа залуус нийтлэл, сурвалжилгынхаа чанарыг муутгаж болохгүй, өндөр хариуцлага үүрснээ ухамсарлах хэрэгтэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай