ТҮҮНИЙ ТУХАЙ: Х.Баттулга гэж хэн бэ

ТҮҮНИЙ ТУХАЙ: Х.Баттулга гэж хэн бэ

Х.Баттулга нь УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа Баянхонгор аймгаас сонгогдсон. Улмаар 2008-2012 онд ЗТБХБ-ын сайд, 2012-2013 онд Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн сайдаар ажиллаж байсан. Тэрбээр МоАХ-ны дарга, Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч, Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн зэрэг сонгуульт ажлыг хашиж байна. 

Сүүлийн үед нийгмийн анхаарлын төвд байгаа эл эрхмийн тухай олон нийтийн сүлжээгээр тарсан мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна. 

1.Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед “Женко” Х.Баттулга 17 чингэлэг спиртийн хэрэгт холбогдож, интерполоор эрэн сурвалжилж байжээ. Тэрбээр энэ хэргээсээ зугтаж гадаадад олон сар амьдарсны эцэст хэргээ дүүдээ холбогдуулсан болоод хэргээс мултарсан гэдэг.

2. УИХ-аар 1999 оны долоодугаар сард хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг гаргасан. Энэ жагсаалтад “Мах импекс” ХХК орсон байсан боловч тухайн оны наймдугаар сард тус компанийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга хувьчлан авав. Хувьчилж авахдаа хуйвалдаж хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан гурван сая ам.доллараар авсан гэх. Энэхүү хууль бус үйлдлийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Мах импекс”-ийн хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон боловч хэлэлцээгүй.3

3. Тэрбээр ард түмнээ архи уухгүй байхыг уриалдаг сайн хүүгийн дүрд тоглодог боловч амьдрал дээр тийм биш гэдэг нь нотлогдсон гэнэ. Тодруулбал Ардчилсан нам доторх бүлэглэлүүдийн сөргөлдөөн гарсан үед Женко “Алтан гадас” фракцын гол санхүүжүүлэгчдийн нэг АПУ компанийн Г.Батхүүтэй мөчөөрхөж байсан нь архины эсрэг дуугарахад хүргэжээ.

4. Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Хятад хүмүүстэй нууцаар гэрээ байгуулсан нь тодохой болсон ч “Энэ бол нууц гэрээ биш” хэмээн өөрөө тайлбарлаж буй. Төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг хийлгэхдээ “Маккензи” гэдэг компанийг тендергүйгээр сонгож, уг компанид очих ёстой ажлын хөлснөөс 2.5 сая ам.долларыг өөрийнхөө зөвлөх болох Д.Ганбатын компанид өгчээ. Мөн орон тооны бус зөвлөх Ууганбаяр нь Хятадын “Эксим” банкнаас 300 сая ам.долларын зээл авах шахсан байдаг.

5. “...Тулга миний амин найз. Ийм тийм юмыг ингээд тэгээд хийчих юмсан гэж явдаг санаа нь таалагддаг. Харин арга барилд нь асуудал байдаг...” Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчид өгсөн ярианы хэсэг.

6. Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлэгт орохдоо “Та хэдэн хүүхэдтэй вэ” гэсэн хөтлөгчийн асуултад хариу хэлэлгүй зүгээр л инээсэн. Харин түүнийг намын нөхөд нь таван эхнэрийн 14 хүүхэдтэй гэж ярьдаг.

7.Энэ оны гуравдугаар сарын 31-нд “Жудагт Монгол” холбооноос өчигдөр Тусгаар тогтнолын талбайд “Бүх ард түмний эв нэгдэл” цуглааныг зохион байгуулсан. Тэд салбар бүрийн төлөөллийг эгнээндээ нэгтгэж, иргэдийн дуу хоолойг сонсох зорилготойгоо нэгдсэн хэмээх аж. Энэ цуглааныг дэмжиж оролцсон цөөн хэдэн УИХ-ын гишүүдийн нэг нь Х.Баттулга байлаа.

Цуглааны үеэр Х.Баттулга “Өнөөдрөөс 26 жилийн өмнө та бүхний жагсаж байсан уриа лоозон үг үсэг нь ч солигдоогүй барьж байсан хүмүүс нь ч хэвээрээ байгааг одоо бид харж байна. Тэр үенйнхээс амьдрал өөрчлөгдсөн нь үгүй байна. Харин 20-иодхон гэр бүл л удаа дараа эрх мэдэлд хүрч хагартлаа баяжиж, харин гурван сая ард иргэд цалин тэтгэврийн зээлийн дарамтад байна. МАН-аас Сү.Батболд, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, Л.Элдэв-Очир, Д.Цогтбаатар, Д.Хаянхярваа, Д.Зоригт, АН-аас Ч.Сайханбилэг, Г.Батхүү, С.Баярцогт, МҮАН-аас М.Энхсайхан нарын цөөн тооны эх орондоо элэггүй улстөрчдийг төрөөс таягдан хаяхыг МоАХ-ны нийт гишүүд дэмжигчид Монгол орон даяар уриалж байна” хэмээсэн юм. Түүнийг өөрийн эрх ашгийн төлөө, дургүй хүмүүсээ төрөөс зайлуулах гэж л цуглаанд очсон гэж хардах хүмүүс ч олон байлаа.

8. МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орсон "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн  эфирт гаргаагүй бичлэг энэ оны нэгдүгээр сарын 13-нд алдагдсан. Харин тус нэвтрүүлгийг санаачлагч “Херо” энтертайнментийн захирал Б.Баатар “Том бүлэглэл хулгайлсан” гэж буй хэдий ч ЦЕГ-аас шалгалт хийж ямар ч гадны нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргасан юм. Харин энэ хэргийн цаана Х.Баттулгыг байгаа гэх хүмүүсийн хардлага бий. Учир нь Женко төмөр замын хэрэгт шалгагдаж байгаагаа олонд ил болгохгүйн тулд ийм зохиомол хэрэг гаргасан гэж үзэж байгаа аж.

9. "Мүүн"-ний шашин Монголд газар аваад буйг Цэнхэр үст Цэрэн гэгч нийгэмд ил болгосон. Энэ сэвдийг "Цэнзургүй сурвалжлага" нэвтрүүлгийн багийнхан цааш мөшгөсөн боловч ямар ч амжилтад хүрээгүй. Олигтой шийдэл ч гаргаж чадаагүй нь тус багийнхны алдаа гэх. Үүнийг Х.Баттулгын төмөр замын хэрэгтэй холбогдуулж тайлбарлах хүмүүс ч бас байна. Учир нь "Цэнзүргүй сурвалжлага " C1 телевизээр үзэгчдэд хүрдэг. Харин энэ телевизийн цаана Х.Баттулга бий. Тиймээс бас л Х.Баттулга нийгэмд дахин сенсац тарааж, олон нийтийн анхаарлыг өөрөөсөө өөр тийш эргүүлэх оролдлого хэмээн жиг жуг байсан юм. Мөн тус нэвтрүүлгийн хөтлөгч Б.Мөнхбаясгаланг Х.Баттулгын хүн гэдэг.

10. Өнгөрсөн сарын 11-ний өдөр Баянгол зочид буудал дахь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөнд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэгжлэг хийсэн. Энэ үеэр цагдаагийнхан хамгаалалтад гарч түүний оффисыг бүрэн бүсэлж, дотогш хүн оруулаагүй юм. Харин цагдаагийнхан энэ мэдээний талаар мэдээлэл хийхдээ: ““Женко” группийн охин компани болох “Баялагийн хувь”, “Түмэн хишигтэн” ХХК-ийн санхүүгийн тайланд шалгалж хийж байгаа гэнэ. Эдгээр компаниуд нь Баянгол зочид буудал дотор байрладаг аж. Энэ нь Х.Баттулга гишүүний өрөөнд нь нэгжлэг хийж байгаа мэтээр харагдлаа гэж тайлбарлалаа.

Түүний тухай цахим хуудсанд:

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай