Х.Баттулга ирвэл Г.Уянга баярлана

УИХ-ын сонгуульд намууд хэрхэн оролцох, хуулиа яаж өөрчлөх, хэнийг хаана нэр дэвшүүлэх тухай халуун яриан дундуур Г.Уянга гишүүн гэнэт тэс хөндлөн мэдээлэл хийсэн юм. Ерөнхийлөгчийг огцруулах, хариуцлага тооцох тухай тэр мэдэгдсэн билээ. Тэрбээр МҮАН-аасаа гарч, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элсмэгцээ дарга нь болсон. Уг намын ард гишүүн Х.Баттулга бий гэх мэдээлэл ч нэлээд тарж байна. Түүнтэй учиргүй дөрөө нийлэх болсон гишүүн Г.Уянга гэнэт уг намын даргаар томилогдсон нь дээрх харыг улам баталгаажуулсан юм л даа. Удалгүй араас нь гишүүн Л.Цог ч очлоо. Одоо “нууц ноёнтон” нь өөрөө очих байх гэсэн хүлээлт ч үүсчихээд буй. Энэ талаар Г.Уянга гишүүнээс лавлахад “Одоогоор манай намд Х.Баттулга гишүүн байхгүй. Орж ирнэ гэсэн тухай хэвлэлээр гарсан мэдээллээс харсан. Хэрэв манай намд элсвэл сайн л байна” гэсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай