Би яагаад “Өнөөдөр”-ийг уншдаг вэ: “Өнөөдөр” сониныг захиалахгүй байхын аргагүй

Би яагаад “Өнөөдөр”-ийг уншдаг вэ:  “Өнөөдөр” сониныг захиалахгүй байхын аргагүй

Б.ГҮНБИЛЭГ (Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, доктор)

Нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны үүсгэн байгуулсан “Өнөөдөр” сонины 20 жилийн ой тохиож байгаад эрх зүйн боловсрол эзэмшсэн цагаасаа шимтэн уншсан, идэвхтэй уншигчийн хувьд баяртай байна. “Өнөөдөр” сониныг уншихад гарт эвтэй, нүдэнд тусгалтай байдаг.

Хэвлэлийн эрх чөлөөг тунхагласан ахмад үеийн сэтгүүлчдээ залгамжилсан хамт олны нөр их хичээл зүтгэл шингэсэн, аливаа мэдээллийн нэг талыг баримталдаггүй, ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр сахидаг, орчин үеийн өдөр тутмын сонины стандартыг тодорхойлдог учир “Өнөөдөр” сониныг захиалахгүй байхын аргагүй. Мэдээллээс хоцорчих вий гэсэн айдасгүй тул би өдөр бүр уншдаг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай