Ж.Батзандан: Сүүлийн үед баривчилгаа хэрээс хэтэрч байна

Баянгол зочид буудлын гадаа Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан ирлээ. Тэрээр "Хүний эрхийг дээдэлж байна уу, хүний эрхийг уландаа гишгэж байна уу гэдгийг харах гэж ирлээ. Монгол бол ардчилсан орон. Гэтэл сүүлийн үед баривчилгаа хэрээс хэтэрч байна. Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд өөрийн биеэр нөхцөл байдалтай танилцах гэж ирлээ. Х6Баттулга гишүүнтэй ч уулзахыг хүсч байна. Анх Өргөдлийн байнгын хороонд мэдээлэл ирж, нэгжлэг хууль бус явагдаж байна гэж сэтгүүлчид над руу утасдаж хэлсэн.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хамгаалсан хэд хэдэн хууль бий. Гэхдээ УИХ-ын гишүүн, жирийн иргэн гэж ялгаж, салгаж, хуваах хэрэггүй. Хуулийн байгууллага шалгах гэж байгаа бол хуулийн хүрээндээ л шалга" гэлээ.

Түүнчлэн Баянгол зочид буудлын хойд хаалган дээр 04-00 УБҮ дугаартай тусгайгийн хуягласан машин зогсоосон байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай