Б.Жавхлан: Зүгээр нэг шалгах гэсэн хэрэг биш гэж бодож байна

Дөнгөж сая УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүү Б.Жавхлан болон Б.Намуун нар мэдээлэл өглөө. Тэдний хэлснээр тэд өглөө 08.00 цагийн үед холбоо барьсан бөгөөд тэрнээс хойш огт холбоо бариагүй гэнэ. Мөн "Юу болж байгааг нь ч мэдэхгүй байна. Зүгээр нэг шалгах гэсэн хэрэг биш гэж бодож байна" гэлээ.

Эх сурвалжийн мэдээлснээр дотор Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгалт хийж байгаа юм байна.

Мөн Монголын жудо бөхийн холбооны дасгалжуулагч Балжинням хэлэхдээ "Азийн аварга шалгаруулах тэмцээнд явахаар байсан ч тамирчид маань бэлтгэлээ хагас дутуу хийгээд гарч ирлээ. Тэмцээнд явахын өмнөх өдөр ийм хэрэг болсон нь тамирчдад маань хүнд цохилт боллоо гэж бодож байна" гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай