Х.Баттулга гишүүн дээр Д.Дагвадорж аварга, Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл нар ирлээ

УИХ-ын гишүүн Х.Баттулга дээр их аварга Д.Дагвадорж, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, MoАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан, УИХ-ын дарга З.Энхболдын орон тооны бус зөвлөх Г. Байгалмаа, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт болон 2008 оны Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр нар сошиалаас мэдээлэл авч Баянгол зочид буудлын гадаа иржээ. Тэднийг төв хаалгаар орох гэсэн боловч оруулаагүй тул хойд хаалгаар дотогш орсон байна.

Харин Д.Дагвадорж аварга хэлэхдээ "Гишүүний эрх гэж байдаг биздээ. Юу болоод байгаа юм бэ? Хууль дүрэм гэж байна уу? Сошиалаас мэдээ аваад шууд гүйгээд ирлээ. Гэхдээ намайг дотогш оруулахгүй байх аа" гэлээ.

Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Би ордноос мэдээлэл аваад ирлээ. Одоогоор ямар ч мэдээлэл алга. Зүгээр харах гэж ирлээ" гэсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай