УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлаагүй гэв

Х.Баттулгын туслахын өрөө рүү хуулийнхан дайрч оржээ. Тодруулбал, Баянгол зочид буудлыг цагдаагийнхан бүслэлтэд авч, УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөө рүү цагдаа тусгайгийхан дайрч орлоо гэж гишүүний туслах, жиргээч Д.Ариунсэлэнгэ жиргэжээ. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нар байгаа юм байна. Тодорхой эх сурвалжийн мэдээлснээр, Х.Баттулгыг баривчлаагүй бөгөөд түүний Баянгол зочид буудал дахь албан өрөөнд нь цагдаа, тусгайгийн 30 гаруй хүн нэгжлэг хийж байна. Одоогоор ямар зорилгоор Х.Баттулга гишүүний өрөө рүү хууль хяналтынхан дайрч орсон нь тодорхойгүй байгаа аж.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай