Б.Жаргалсайхан: Хүн хуцаж болно, гэхдээ Хөвсгөлийг ашиглана гэж хуцаж болохгүй

-Гишүүдийн 76 тэр­бум­тай, халамжийн 320 га¬руй тэрбумын зарлагатай 2010 оны  төсөв батлагдаад удаагүй байна. Дампуурсан “Зоос” банкийг төр 100 тэрбум төгрөгөөр “ивээн тэт­гэхээр” болсон. УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн хурал­даанаар гүүрэн зам тавих төсвийн тухай хэлэлцлээ. Төсвийн зар­лага, бодлого гээч юм утгаа алджээ гэж  бодогдож байна. Зах зээлийн нийгэмтэй төр, засгийн ийм дүр зураг  Танд тэнэг л хараг­дах байх даа.
-Монголчуудаар ажил хийл¬гэж ер болохгүй. Ингэж чадвал эх орноо мэдэхээ болино. Ийм л бодлого яваад байна уу даа гэж бодогддог болчихоод байна.  Хятадууд Манжийн дарлалд байхдаа “Та ажил хийгээд хэрэг­гүй, ноён хүн. Дээшээ суу” гэдэг байж. Эцэст нь манж үндэстэн устаж үгүй болсон. Бид хийж суръя, тэд хэрэглэж сураг гэсэн Күнзийн мундаг сургаал байдаг юм гэсэн.  Түүн шиг  хэрэглэдэг ард түмэн  устдаг бол, хийж бүтээдэг нь хөгжиж байна. Яаж Монгол Улсыг хөгжүүлэхгүй байхав, яавал залхуу болгож, бэлэн зүйл хэрэглэдэг болгох вэ гэсэн гаднын бодлого хэрэгжээд байна. Тийм хоронд манай улстөрчид хордож, одоо түүнээ ард түмэндээ өгөх гээд байна. Малайз, Сингапур, Тайланд, Хон¬конг, Индонез, Тайвань, БНСУ, Япон зэрэг Азийн барууд 20-25 жилийн дотор л хөгжсөн. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жил боллоо. Буруу талдаа жолоотой баахан хуучин машин, хэдэн баар, барааны зах, мухлаг, дарга нарын утаанаас зугтаж ууланд барьсан хэдэн амбаараас өөр юу­гаараа монголчууд хөгжсөн юм.
Манай 25-50 насны улс­төрчид өөрсдийгөө орчин үеийн өндөр боловсролтой гэж бод­дог болчихсон.  Та нар ном уншиж, тархиа  задлах хэрэгтэй гэж хэлмээр  санагддаг. Юм ярихаараа тэгж магадгүй, ин¬гэж магадгүй гэж дандаа сураг ажгаар ярьдаг. Ингэж болдоггүй юм. Сингапурын 100 жилийн түүхийг судлаад үз л дээ.  Сингапур Малайзаас тусгаар тогтнож, юу ч байхгүй нэг арал дээр үлдсэн улс. Тэр үед Энэтхэгээс шахагдсан Английн колонийн бодлого  Зүүн болон Зүүн хойд Азид маш хүчтэй байв. Тэр үед  нь биднийг ивээлдээ аваач  гэж сингапурчууд гуйсан байгаа юм.  Тэгэхээр нь англичууд тэгвэл та нар манай  бүх хуулийг тэр чигээр нь хуулж ав, албан ёсны хэлээ англи болго  гэснийг нь хүлээн зөвшөөрснөөр Английн хөрөн­гөтнүүд Сингапурт хөрөнгө оруулахад ямар ч бэрхшээлгүй болсон.
-Үндэсний хөрөнгөтнүүдээ Английн төр, засаг сайн дэмжжээ дээ?
-Зах зээлийн эдийн засагтай оронд ажил олгогч, үндэсний хөрөнгөтнүүдийнхээ эрх ашгийг л хамгаалсан хуультай байдаг байхгүй юу. Англичууд Сингапурт асар их хөрөнгө оруулсан. Өнөөдөр ч Сингапурт  гадаадын хөрөнгө оруу¬¬лалт асар их байдаг. Нисэх онгоцны буудал нь гэхэд Японы хөрөнгө оруулалттай.  Балансад тусгадаггүй нэг нууц үйлдвэр Сентоза гэж том аралд бий. Тэндээ нефть, хи¬мийн асар  том   үйлдвэртэй. Араб­ын орнуудаас  түүхий нефть оруулж, түүнээ боловсруулаад  Зүүн хойд болон Өмнөд Азийн ор¬нуудыг хангадаг.  Төсвийнхөө 70-80 хувийг түүхий нефть боловсруулж, борлуулсан орло¬гоороо бүрдүүлдэг. Нефть боловс¬руулах  үйлдвэрүүд барьснаараа усан болон агаарын тээврийн компаниудаа хөгжүүлсэн. 
Манай  улстөрчид  гадаадаас хуулбарласан баахан хуулийг хольж  хутгаад сүүлийн 20 жил маш их хууль  гаргасан.  Тэдгээрийг яаж ч тайлбарлаж, хэрэглэж болдог.  Хөдөлмөрийн тухай хуулийг хараарай. Ажилчдын эрх ашгийг илүү ихээр хамгаалсан байдаг. Харин ажил олгогчийн эрх  ашгийг хамгаалсан зүйл бараг байхгүй.  Ийм тогтолцоотой улсад гадаад, дотоодын  ямар ч хөрөнгө оруулагч таатай хандахгүй биз дээ.  
-Ерөнхий сайд С.Батболд шинэ оны өмнөхөн эдийн засгийн шинэтгэлийн бодлогоо зарлалаа. Уул, уурхай, дэд бүтцэд суурилсан төрийн өмчит компани байгуулж, түүний тодорхой хэсгийн хувьцааг гадаад, дотоодын зах зээлд гаргая, хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь Монголдоо хөгжүүлье гэсэн зорилт дэвшүүллээ.
-Засгийн  газрын бодлогыг УИХ-ын олонх баталж өгдөг. Түүнээс биш Ерөнхий сайд тодорхойлдоггүй. УИХ хөгжлийн стратеги төлөвлөгөө баталж өгөх ёстой байтал сонгуулиар амласан 1.5 сая төгрөгөө өгүүлэх юм баталсан. Гэтэл тэр амлалт нь эдийн засаг, улс төр гээд бүх зүйлийг нь нугаслах гээд байна. Хувь хүнийхээ хувьд Сү.Батболд олон улсын эдийн засгаар сайн боловсрол эзэмшсэн, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш бизнесийн салбарт амжилттай ажилласан хүн. Тэр утгаараа эдийн засгийн асуудалд илүү  бодитойгоор хандах боломжтой.
Харамсалтай нь  тэр хүнд ажиллах боломж хязгаарлагдмал байна. УИХ-д олонх суудалтай МАХН хэний үгэнд орох нь тодорхой.  Намынхаа даргын үгээр л явна. Батболд намын дарга биш.  Засгийн газраас УИХ-д асуудал оруулахаар батлахгүй байх магадлал өндөр. Засаг захиргаа болон төрийн шат шатны албан тушаалд намын бодлогоор тавигдсан дарга нар нь байна. Тэд  Ерөнхий сайдын гэхээсээ Удирдах зөвлөлийнхөө аясаар  байх нь илүү. Гэтэл Батболд ядаж Удирдах зөвлөлийн гишүүн биш. Тийм учраас ажлаа хийж чадахгүй тээнэгэлзээд сууж байж мэдэх л байх.
-Үндэсний хөрөнгөтнүүд бий болгох талаар төр, засгаас дэмжлэг, бодлого байхгүй гэж яриад байгаа. Ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Цөөн хэдэн  бизнесмэн бий. Гэхдээ л тэдэнд төрийн дэмжлэг,  санхүүгийн жаахан  юм дутаад байна. Хөгжсөн  орнуудын үндэсний хөрөн­гөт­нүүдийн ард  улсынх нь том  банкууд байдаг юм ш дээ. Тэгвэл  Монголын  компаниудын ард хэн байгаа юм. Дампуурсан, дампуурч байгаа  Зоос, Анод, Шуудан, Голомт банк л байгаа биз дээ.  Том дэд бүтэц, уул уурхайн төслийн гээд одоо хөрөнгийн хуваарилалт явагдах гэж байна.  Тэдгээрийг яаж өөрсдөө авч үлдэх, монголчуудын эрх ашгийг тэнд хамгаалах талаар манай төр, засаг юу бодож, төлөвлөж байгаа юм бэ.  Үндэсний компани байгуулж, олон улсын хөрөнгийн биржэд хувьцааны тодорхой хэсгийг гаргах л хэрэгтэй. Тавантолгойг 5-6 үндэснийхээ компанид өгөх ёстой. Нэг компани 10 сая тонноос илүү нүүрс олборлож чадахгүй шүү дээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы Засгийн газар үндэсний арваад компаниа дэмжээд л ажилласан. Өнөөдөр тэд нь үндэстэн дамнасан томоохон корпораци болсон байна. Тэгвэл манайхан яаж дэмжсэн юм. Элдвээр доромжилж, шоронд хийдэг л биз дээ.
-Сайн активтай гэж байсан банкууд дампуураад эхэллээ. Энэ сөрөг үйл явц эхлэл, үргэлжлэл, зогсолтын аль нь вэ?
-Дэлхийн  эдийн засгийн өсөлтийг дагаад манай улсын эдийн засаг өссөн. Түүнийг дагаад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэж эхэлсэн. Тухайлбал, барилгын салбар. Өсөлт ингээд үргэлжлэх байх гээд манайхан бүх мөнгөө барилгын салбарт оруулсан. Гэтэл эргээд уначихсан.  Банкууд мөнгөө авч чадахаа больсон.  Эдийн засгийн уналт нөлөөлсөн ч гэлээ банкуудын хариуцлагагүй явдал түүнд нь илүү их уршиг тарьсан. 
Банкууд зохиомлоор дампуураагүй байвал шинэчлэл илүү эрчимтэй, үр дүнтэй явагдана. Үйл ажиллагааныхаа доголдлыг нуух тусам л монголчуудад нөлөөлөх сөрөг үр дагавар нь илүү байх болно. 
-Банк дампуурангуут л төр шархыг нь нөхдөгийг  олон нийт харддаг. Улс төр, эдийн засгийн тодорхой бүлэглэл зохиомлоор дам­пуурал зарлаж, түүнээсээ ашиг олдог гэж үздэг хүн цөөнгүй.
-120 тэрбумын хадгаламжтай “Зоос” банк 160 тэрбум төгрөгийн зээл гаргасан байна лээ. Тэгэхээр чинь банк дампуурахгүй яадаг юм. Төр хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаална гээд хууль гаргачихсан юм чинь хариуцахгүй гээд бас яана. Ард түмэн хохирох ёсгүй биз дээ.
Банкуудыг төр маш сайн шалгах ёстой. Хэдэн төгрөгийн  хадгаламжтай, хэдий хэрийн валют болон төгрөгийн нөөцтэй юм.  Хаана, хаанаас хэчнээн хэмжээний өр зээл, авлагатай юм гээд бүгдийг шалгаж, үнэн бодитой мэдээлэл гаргах хэрэгтэй.
-Та үйлдвэр байгуулъя л гэж ярьдаг хүн. Халамжид зарцуулах 320 гаруй тэрбум төгрөгөөр хэдэн үйлдвэр байгуулах боломжтой вэ?
-Өндөр хөгжсөн орнууд аж үйлдвэрээ дэмжсэнээр л хөгжсөн шүү дээ. Үйлдвэржилт хөгжихийн хэрээр асар их мөнгө гүйлгээнд орно. Хэрвээ зэс, алт, нүүрсний ханш  өсөөгүй бол манай эдийн засаг яаж элгээрээ хэвтэх нь тодорхой. Бид үнэндээ импортоор л амьдарч байна.  Өөрсдөө чаддаг зүйл байхгүй. Монголчууд  нэг их олон төрлийн үйлдвэрлэл хөгжүүлээд байх шаардлагагүй.  Өнөөдөр дэлхийд хүнсний ногоо, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаардаг болсон. Түүнийг үйлдвэрлэхэд ашигладаг бүтээгдэхүүнд асар их химийн бодис байдаг болчихсон учраас экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд онцгой анхаарал хандуулж байна.
Монголын хөрсний бохирдол бага, мал нь ямар нэгэн генетикийн өөрчлөлтгүй. Тэгэхээр хамгийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн Монголд байна шүү гэдгийг дэлхийд эхлээд ойлгуулах хэрэгтэй.    Хууль гаргахад яагаад болохгүй гэж. Монголчууд зөвхөн өөрсдийнхөө хүнсний ногоо, мах, сүүг хэрэглэнэ гэсэн төрийн зохицуулалт хийж яагаад болдоггүй юм. Хэрэгцээгээ хангаад илүү гарсныг нь экспортлох хэрэгтэй.  Хятадын  хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа учраас чанарын хориг тавих ёстой биз дээ. Гэтэл манайхан  байсан үйлдвэрүүдийнхээ хаалгыг барьчихаад түүхий эдээ гаргаж байна.  Түүхий эдгүй газар үйлдвэр байгуулдаг юм уу.
Ноолуур, зэс, нүүрсийг дотооддоо  боловс¬руулаад экспортлоход түүхийгээр нь гаргаснаас хэдэн зуу дахин илүү ашиг олж болно. Нүүрс, алт, зэсийг ухаад л дуусна. Үр дүнд нь хүрз бариад газар ухдаг хэдэн ажилчин л үлдэнэ. Үйлдвэр байгуулснаар маш олон хүн ажилтай болж, нарийн мэргэжил эзэмшинэ. Тийм учраас үйлдвэрлэл хөгжүүлэх үү, түүхий бүтээгдэхүүн гаргаж, гаднынханд ашиг олоход нь туслаад байх уу гэдгээ төр, засгийн хэмжээнд эхлээд шийдэх хэрэгтэй.
-Та дандаа МАХН, АН-д шүүмжлэл хаяг­ладаг.  Тэдэнд болж бүтэж байна гэх зүйл байдаггүй юм уу?
-Мэргэжлийн салбарыг юу ч мэддэггүй улс төрийн хүнээр толгойлуулахаар энэ төр, засгийн ажил яаж ч өөдтэй байх юм. МАХН, АН хоёр гишүүнчлэлээрээ дамжуулан нийгмийг үзэл сурт¬лаар  удирдах гээд үзэж байна шүү дээ. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад намын гишүүнчлэл гэж байдаггүй.  Намын удирдах байгууллага нь  гишүүнчлэлтэй, доогуураа дэмжигчидтэй байдаг юм.  Манайхан болохоор баахан гишүүнч¬лэлтэй. Нам нь ялахаар л албан тушаал нэхэж, шантаажилдаг. Мэргэжлийн хүнийг албан тушаалд томилохоор энэ манай намын төлөө юу хийсэн юм гэж адалдаг. Ийм  завхралаас болж төрийн бодлого алдагдсан юм шүү дээ. Намууд чадвар муутай хүмүүсийн цуглуулга болсон.
Би МАХН, АН-ыг  үзэж чаддаггүйдээ тэдэнд шүүмжлэлтэй ханддаггүй. Тэднийг эх орноо хөгжүүлэхийн төлөө ажиллаасай гэсэндээ л хэлдэг. Төрийн албан хаагчдын цалинг 300 доллар болгоно гэхэд намайг яаж дайрч, доромжилж байлаа.  Өнөөдөр бүгдээрээ энэ хэмжээний цалинг авч л байгаа биз дээ.  Оюутолгойн гэрээг  баталлаа гээд хөөрцөглөж байна. Гэрээ хийхэд хэрэглэсэн Ашигт малтмалын тухай хуулийг чинь би санаачилсан юм.  Энэ бүхний тухай тэд ярихгүй л байгаа биз дээ. Одоохондоо энэ чинь болж  байна гээд хэлчих зүйл төр, засгийнханд алга даа.  Зэсийн үнэ гайгүй өсөж жаахан мөнгөтэй болчих юм шиг байна. Түүнээс биш монголчууд өөрсдөө бүтээгээд мөнгө олж байгаа зүйл  алга.
Зам тавина гэж ярьж байна. Хөдөө рүү зам тавиад яах юм. Монголд хамгийн олон машин Улаанбаатарт байгаа шүү дээ. Эндээ замаа тавь л даа. Замын-Үүд, Эрээний чиглэлд  олон улсын чанартай, транзит,  Ази-Европыг холбосон зам эхний ээлжинд тавих хэрэгтэй.  Хоёр улсын хооронд манай залуучууд ачаа зөөхөд л 1000-2000 долларын цалинг дор хаяж авна.  Яагаад энэ мэтээр мөнгө олох ажлыг зөв, дэс дараалалтай хийж болохгүй байна вэ гэдгийг гайхаад байдаг юм. Монгол Улсын ДНБ-ийг ойрын үед 10 тэрбум доллар болгох боломжтой.
-Ард түмэн МАХН, АН гэсэн хоёрхон сонголтыг 20 жил хийж ирснийг юу гэх вэ. Гуравдагч хүчнийг хүсдэггүй шүү дээ. Үнэндээ улс төрийн гуравдагч зах зээлд олигтой “бүтээгдэхүүн” байдаггүй?
-Ард түмний тархийг асар ихээр угааснаас  сонгогчдод улс төрийн мэдлэг байхгүй болсон.  Шил архи өгсөн хүний  төлөө манайхан сонголтоо хийдэг. Залуучууд улс төрийн идэвхгүй. МАХН, АН хуйвалдаад сонгуулийн дүрэм, журам, санал өгөх үйл явцыг бүгдийг нь луйварддаг болсон.   Сонгууль шударга болдоггүй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дүнг МАХН, АН засварладаг.
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөр болж байгаа шүү дээ...
-Тогтолцоог өөрчлөхөөс гадна хяналтын механизмуудыг үндсээр нь шинэчлэх хэрэгтэй. Түүнд тавьдаг хяналтыг ард түмэн, олон нийтийн мэдэлд өгөх ёстой. МАХН, АН-д сонгуулийг зохион байгуулдаг эрхийг өгч хэзээ ч болохгүй. Сонгуулийн тогтолцоо, хяналтын механизмыг өөрчилснөөр улс төрийн цоо шинэ удирдагч, боловсон хүчин гарч ирэх болно. Хүн амын 70 хувь нь 20 жилийн турш  ядуу амьдарч байна. Гэтэл тэр он жилүүдэд хэдхэн хүн л ээлжлэн төр барилаа. Сонголт өөрчлөгдөхгүй  байгаагаас  үзвэл луйвар хийдэг нь ойлгомжтой л байгаа биз дээ. Иргэдээс асуухаар тэдний төлөө санал өгөөгүй л  гэдэг байхгүй юу. Тийм учраас санал тоолдог арга хэлбэрийг нээлттэй, ил тод болгох ёстой.
-Н.Энхбаяр, М.Энхсайхан, Б.Жаргалсайхан гурав бол холбоотон гэж үзэх болж...
-Улс орноо хөгжүүлье гэвэл боловсролтой, мэдлэгтэй хүмүүст төрийн хэргийг бариулах нь зөв. Үүнийг ойлгох цаг удахгүй ирнэ. Энхсайхан бол  сайн зохион байгуулагч. Чадвартай, боловсролтой, мэдлэгтэй хүн. Маш их юм уншиж, судалдаг. Би Энхбаяртай яагаад ойр дотно байж болдоггүй юм. Тэр хүн надад муу зүйл хийгээгүй. Хааяа нэг уулздаг. Улсынхаа хөгжлийн арга зам, эдийн засгийн хүндрэлийн талаар ярилцдаг. Лав л улсынхаа эсрэг юм ярьдаггүй.
-Та гурвын холбоо дараагийн  сонгуулиар улс төрийн шинэ хүчин  болж хувирах юм биш үү...
-Тэгвэл сайн  л биз. Яагаад болохгүй гэж. Хэн ер нь тэгж ярьсан юм. Энхбаяр МАХН-даа багтаж шингэхээ больчихсон юм бол тэрийгээ хэлчих хэрэгтэй. Худлаа цуу яриа хэрэггүй л байхгүй юу.  Хэдэн хүний гарын үсэг цуглуулчихвал нам байгуулах амархан шүү дээ.
-Тийм зорилго ер нь байна уу?
-Зорилго байхгүй.  Хэн тэгж байгаа юм.
-Тэгвэл сонирхол байдаг уу?
-Яагаад байж болохгүй гэж. Байгуулчихъя л даа, тэгвэл.  Ярьсан, тохирсон зүйл байхгүй ээ.
-Таныг үндэсний хөрөнгөтний нэг гэж үзэж болно. Бизнесмэний хувьд хэдэн хүний аж амьдралыг авч явна вэ?
-Өнөөдрийн байдлаар би 800 хүний аж, амьдралыг шийдээд явж байна.  Энэ үйлдвэрийг барихад улсаас надад нэг ч төгрөг өгөөгүй. Харин баахан доромжилсон.
-Та дотоодынхоо банкнаас зээл авдаг уу?
-Ойр зуурын зээл авна аа, авна.  Банкаа хөгжүүлж байж л улс хөгжинө шүү дээ.  Жилийн 20-30 хувийн ашиг олдог  бизнес гэж байдаггүй. Тэгэхээр банкууд хадгаламжийн хүүгээ жилийн 1-3 хувь болгох хэрэгтэй. Тэгж байж эрүүлжинэ. Тэгэхгүй бол монголчуудын нэг хэсэг  нь зөвхөн хадгаламжаар, банкны эздийн зарим нь  зээлийн өндөр хүүгийн орлогоор амьдарч байна шүү дээ. Энэ нь банкуудыг шийтгэж байгаа юм.  Банкны  хүүг буулгахын тулд Төвбанк, Банкуудын холбоо, төр, засаг хамтарч ажиллах хэрэгтэй.
-Хөвсгөлийн фосфоритын ордыг ашиг¬лахын эсрэг олон түмэн зогсож байна. Гэтэл бизнесийн ашиг олж л байвал Монголын Швейцарь болсон Хөвсгөлийн үзэсгэлэнт байгаль хамаагүй гэсэн улстөрч, бизнесмэн байх юм. Тэдний нэг нь УИХ-ын Байнгын хорооны дарга Б.Батбаяр бололтой юм. Та түүний энэ байр суурийн талаар ямар  бодолтой байдаг вэ?
-Хятад асар их химийн үйлдвэртэй. Тэндээс  нь их хэмжээний хүхрийн хүчил гардаг. Түүнийг  цэвэрлэдэг ганц бодис нь  фосфорит.  Тийм учраас  Хятадад фосфорит хэрэгтэй. Түүнийгээ манай Хөвсгөлөөс авахыг сонирхож байгаа. Энэ бүхний ард их мөнгөний сонирхол байгаа нь нууц биш. Хөвс¬гөл ширгэх, эсэх  нь  хятадуудад, фосфоритын ордыг эзэмшиж байгаа  хүмүүст сонин биш шүү дээ. Хүн хуцаж болно. Гэхдээ Хөвсгөлийг устгана гэж хуцаж болохгүй.
Хөвсгөлийг хамгаалахын төлөө Монголын эрүүл саруул хүн бүр тэмцэж, босох хэрэгтэй. Хөвсгөл бол  манай  орны усны ундарга. Зөвхөн монголчуудынх ч биш, дэлхийн усны ундарга юм. Хөвсгөлийг бохирдуулбал  монголчууд ус¬гүй болно. Тийм  учраас Хөвсгөлийг хэнээр ч оро묬дуулж болох­гүй.  Энэ асуудлаар ямар нэгэн ма𭬬галдаан байж таарахгүй.  Ер нь Хөвсгөлд уул, уурхайн ажиллагаа явуулж огт хэрэггүй биз дээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай