Дүрвэгсдийг хүлээж авах төв байгуулна

Европын холбооны хилийн гадна дүрвэгчдийг хүлээж авах төв байгуулахаар түүнд багтдаг орнуудын удирдагчид тохиролцсоныг Европын Зөвлөлийн дарга Дональд Туск мэдээллээ. “Халуун цэгийн” асуудал хэдхэн хоногийн өмнө маргаантай байсныг бодоход энэ нь чухал ололт юм” гэж тэрбээр тэмдэглэсэн байна. Ийм байгууллагыг Грек, Италид байгуулахаар төлөвлөж байгаа аж. Дүрвэгсдийг хүлээж авахдаа тэдний хурууны хээг авч, тухайн хүн чухам хэн болохыг тогтоох бөгөөд Европт үлдэх ёсгүй хүн байвал тэр дор нь буцаах юм байна.Европын холбооны гишүүн орнуудын Дотоод хэргийн сайд нар цагаачдын асуудлаар харилцан хүлээж авахуйц шийдвэр гаргахаар энэ сарын 22-нд Брюссельд уулзсан юм. Гэвч бүтэлтэй юм болоогүй. Тэгээд олонхийн саналаар шийдэхээр болоход Чех, Унгар, Румын, Финланд, Словак улсын төлөөлөгчид түдгэлзсэн байна. Холбогдох хүмүүсийн хэлснээс үзвэл Европын холбооны орнууд руу 20 хоногт 120 мянган хүн ирж байгаа аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай