Дүрвэгч маань алан хядагч байжээ

Унгарын нэгэн телевизийн сурвалжлагч эмэгтэй дэгээдээд унагачихсан Сирийн дүрвэгч маань “Аль-Кайда”-гийн дайчин болохыг эх орон нэгтнүүд нь таньчихжээ. Усама Абдул Мосхен гэгч тэр эр хүүхдээ тэврээд  Серб, Унгарын хил дээр цагдаагаас зугтаж явсан аж. Сэтгүүлч эмэгтэйн тэр үйлдэл хүмүүсийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм. Түүнийг ажлаас нь халчихсан бол Мосхен сохорсон биш завшив гэгчээр Испанид “Хетаф” клубт хөлбөмбөгийн дасгалжуулагчаар ажиллах болсон байв. Гэвч Курдийн “Ардчилсан холбоо” нам Мосхенийг “Аль-Кайда”-гийн Сири дэх салбарын дайчин мөн гэж албан ёсоор мэдэгдлээ. Абдул Босхен 2004 онд хөлбөмбөгийн нэгэн тоглолтын үеэр курдүүдийн дэгдээсэн эмх замбараагүй явдлыг хэрцгийгээр нухчин дарахад оролцсон хүн байв. Тэгэхэд Сирийн хүчнийхний гарт 50 гаруй курд амиа алджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай