Хятадын гэмт хэрэгтнийг Америк хүлээлгэж өгчээ

Хятадын тал идэвхтэй эрэн хайж буй, хилийн чанадад нуугдсан 100 гэмт хэрэгтний нэг болох Ян Циньцюнийг Бээжинд Вашингтон хүлээлгэж өгөв. Хятадын төв телевизийн мэдээлснээс үзвэл энэ эмэгтэй 2001 онд Хятадаас гарч яваад АНУ-д нуугдаж байсан гэнэ. Түүнийг авлига, хээл хахуулийн хэрэгт сэжиглэж байжээ.ХКН-ын Сахилгын төв комиссоос урьд нь тараасан мэдэгдэлд “Гэмт хэрэгт сэжиглэгдэн хилийн чанадад нуугдаж яваа бүх хүнийг ойрын хугацаанд сайн дураар хүрч ирэхийг Хятадын Засгийн газар дахин уриалж буй бөгөөд үүнд нааштай хандвал эрх баригчдын зүгээс өршөөлтэй хандахад тус нэмэртэй” гэж өгүүлсэн аж. Гадаадад зугтаж гарсан Хятадын авлигачдын ихэнх нь Америк, Канадад орогнодог бөгөөд тэд 50 тэрбумаас доошгүй доллар авч гарсан гэж үздэг байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай