105 настай гүйгч

105 настай Х.Миязаки  100 метр замыг 42.2 секундэд туулсан амжилтаараа  Гиннест бичигдэх болзлоо хангажээ. Түүнтэй өрсөлдөх хүн байгаагүйгээс гадна өмнө нь ийм энэ насанд ажилт бүртгэгдээгүй гэдгийг албаныхан онцолсон байна. Японы иргэн Х.Миязаки  “Үүнээс хурдан гүйх байсан юм. Уг нь 35 секундэд 100 метр зайг туулахаар төлөвлөсөн байсан” гэж сэтгэл дундуур өгүүлжээ. Мөн  боломж олдвол дахин гүйж, хүсэн амжилтаа тогтооно хэмээсэн тэрбээр 1910 оны есдүгээр сарын 22-нд төрсөн аж. Дашрамд, 2014 онд Польшийн С.Ковальский 104 настайдаа Европын өндөр настнуудын 100 метрийн гүйлтийн тэмцээнд оролцож, 32.79 секундын амжилтаараа тэргүүлж байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай