Японд 100-гаас дээш настан 60 мянга бий

80 болон түүнээс дээш настай япон хүмүү­сийн тоо анх удаа 10 саяас давжээ. Япон­чуу­дын дөрөвний нэгээс илүү нь 65-аас дээш нас­тай болоод байгаа аж. Япон орон ахмад наст­нууддаа есдүгээр сарын гурав дахь даваа га­ригт хүндэтгэл үзүүлдэг бөгөөд тэр нь ур­жигдар тохиож, түүнд зориулж жил бүр гар­га­даг мэдээлэлд ийн дурджээ. 80 болон түүнээс дээш настай хүн Японд 10.2 сая байгаа нь нийт хүн амын 7.9 хувь болж буй юм.

Энэ нь 1950 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт гэнэ.Японд одоо 75 болон түүнээс дээш настай хүн 16.4 сая буюу хүн амынх нь 12.9 хувийг эзэлж буй бол 65-аас дээш настан 33.8 сая бай­гаа аж. Тэдний олонх (19.2 сая) нь эмэг­тэй­чүүд, 65-аас дээш настай эрэгтэй хүн 14.6 сая байгаа бөгөөд ийм настай 6.8 сая хүн хөдөлмөр эрхэлж байдаг.100 насныхаа ойг тэмдэглэсэн хүн Японд 60 мян­га орчим бий аж. Япон эр хүний дундаж нас 2014 онд анх удаа 80-аас давж 80.21 болсон бол эмэгтэй хүнийх 86.6 гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай