Далбааны оронд өмд “мандуулжээ”

Ztohoven гэдэг бүлгийн хүмүүс Чехийн Ерөнхийлөгчийн өргөө байдаг Прагийн орд­ны орой дээрх Ерөнхийлөгчийн дал­бааны оронд асар том дотуур өмд “ман­дуулж” орхисон байна. Тэд орд­ны дээвэр дээр гарахын тулд яндан хөө­лөгч­дийн хув­цас өмссөн аж. “Прагийн ордны орой дээр эцсийн эцэст хүний тугийг л ман­дуул­чихлаа. Үүнд ичиж зовох ер байх­гүй” гэж энэ үйлдлийг хийгчид хэлсэн гэнэ. Уг үйлдлээрээ тус бүлэг Ерөн­хий­лөгч Милош Земаны мэдэгдэл хийгээд үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэр­хийл­сэн аж.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Йржи Овча­чек уг явдлын талаар мэдэгдэхдээ сэжиг, зэвүү хүрмээр юм. Чехийн вангууд, Ерөнхийлөгчид хийгээд төрийн бэлгэ тэмдэг болж байдаг зүйлийг гутаан доромжилсондоо тэд ер гэмшихгүй байгаа бо­лол­той гэж хэлжээ. Түү­ний хэлснээс үзвэл үүнтэй төс­тэй явдал фашистуудын эз­лэн түрэмгийллийн үед нэг удаа тохиолдож байжээ.

Ztohoven нь өдөөн хатгасан үйл ажил­лагаагаараа нэрд гарсан, хууль ёсыг сахидаггүй залуусын бүлэг аж. 10 жилийн өмнө түүний гишүүд хүн амыг айдас хүйдэст автуулах зорилгоор цөмийн дэлбэрэлт болсон мэт бичлэгийг телевизийн нэгэн сувгаар цацаж байсан аж. Тэдэнд одоо хэрэг үүсгэн шалгаж буй юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай