Японы галт уулнууд энэ жил их идэвхтэй байна

Японы өмнөд нутгийн Асо галт уул дэлбэрэв. Энд байрлуулсан аппаратын бичлэгээс үзвэл үнсэн үүл хурдацтай тархсан байна. Дэлбэрэх үед утсан замаар 10 жуулчин зорчиж явсан ч тэдэнд аюул учирсангүй. Үнс 1000 метр өндөрт цацагдсан аж.Асо бол хэмжээгээрээ Япондоо хоёрт ордог, умраас өмнөд рүү 25 км, баруунаас зүүн тийш 18 км үргэлжилдэг уул юм. Асо байнга “тургиж” байдаг ч гэсэн энэ жил Японд галт уулнууд ер бусын идэвхтэй байгаа аж. Өнгөрсөн оны есдүгээр сард Онтаке галт уул дэлбэрч 57 хүний амийг авч одсон. Хоёр сарын дараа Асо дэлбэрч сүүлийн 19 жилд үнсээ хамгийн өндөрт “шидсэн” аж. Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Токиогоос холгүй Хаконе ууланд дэлбэрэлт болсон нь аюул  ослынхоо түвшнээр хоёрт орсон гэж үздэг. Өмнөд нутагт байдаг Синдаке тавдугаар сарын сүүлчээр дэлбэрсэн. Японы судлаачид 100 жилд эх оронд нь хүчтэй дэлбэрэлт болох магадлал нэг хувьтай гэж үздэг байна. Гэвч ийм гамшигт 127 сая хүн амынх нь 120 сая нь өртөж тун болзошгүй гэж үздэг аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай