Хуйвалдааныг илрүүлжээ

Ромын хамба лам Францискийг АНУ-д айлчлах үеэр амь насанд нь халдахаар зэхэж байсныг Америкийн тусгай алба илрүүлсэн байна. Айлчлал ирэх долоо хоногт эхлэх юм. Аюул учруулах гэж байна гэх мэдээллийг өндөр дээд албаны хүмүүсийн аюулгүй байдлыг хариуцдаг Нууц албанаас Конгрессын төлөөлөгчдийн танхимын Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Майкл Маккол авсан аж.Макколын үзэж буйгаар Ромын хамба олон түмэнтэйгээ ойр дотно харилцаатай байх дуртай нь амь насанд нь аюул учрах магадлалыг ихэсгэдэг юм байна.Ромын хамба Франциск есдүгээр сарын 22-27-нд Вашингтон, Нью-Йорк, Филадельфид айлчлах гэж буй аж. Тэрбээр Вашингтонд байхдаа Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж Америкийн төлөөлөгчдийн танхим болон Конгрессын сенатын хамтарсан хуралдаанд оролцсон  анхны тэргүүн хамба болох юм байна. Нью-Йоркод Хамба лам НҮБ-ын Ерөнхий ассамблейд хандах бөгөөд Филадельфид цагаачлал, шашны эрх чөлөөний асуудлаар үг хэлж, мөргөл үйлдэх гэнэ. Ромын хамба Америкт очихоосоо өмнө Кубаар дайрна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай