“Израилд одоо 25 жилийн ч нас үлдээгүй”

Израил гэж улс оршин тогтнож буйг хүлээн зөвшөөрөхийг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар Ираны эрх баригчдад уриалав. Тэд Ирантай цөмийн зэвсгийн асуудлаар хийсэн гэрээг дэмжиж буй бөгөөд түүнийг удаан хугацаанд мөрдөнө гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.

Иран дахь Лалын хувьсгалын дараа 1979 онд Тегеран, Тель-Авив хоёр дипломат харилцаагаа тасалсан юм. Ираны эрх баригчид одоо хэр нь Израилийг улс  хэмээн хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд түүний эсрэг байнга шүүмжлэл хэлж байдаг юм.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей 2015 оны есдүгээр сарын 11-нд хэлэхдээ “Израил одоо 25 жил ч оршин тогтнохгүй” гэсэн байх жишээтэй.Арван жил хүчин чармайлт гаргасны дүнд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, Герман, Иран улс энэ оны долдугаар сарын 14-нд тохиролцоонд хүрсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай