Хиллари Клинтоны чансаа үзэгдээгүйгээр доошилжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр өрсөлдөж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, хатагтай Хиллари Клинтон Вашингтоны Брукингсийн хүрээлэн дээр үг хэлэхдээ “АНУ болон түүний холбоотнууд Москвад үзүүлэх шахалтаа хүчтэй болгох ёстой” гэсэн байна. Америкийн хүч чадлын эсрэг Орос бүхий л бололцоогоороо сөрөн зогсохыг оролдож байна гэж Хиллари Клинтон үздэг аж. Путин өөрийгөө хаан шиг бодож, Оросын засаглалын загварыг бусад оронд тухайлбал, Сирид тулгахын оронд улс орондоо шинэчлэл хийж, Өрнөд рүү нүүрээ харуулаасай гэж бид хүсэж байдаг гэж тэрбээр тэмдэглэсэн байна.

АНУ ч гэсэн Оросын Ерөнхийлөгчтэй харилцахдаа “арай л ухаалаг” байх шаардлагатай байна гэж Хиллари бүр долдугаар сарын 4-нд мэдэгдэж байсан юм.Тэгвэл зургадугаар сарын 13-нд Нью-Йорк хотноо хэлсэн үгэндээ Орос, Умард Солонгос, Ираны зүгээс учирч болзошгүй “уламжлалт аюулаас” америкчуудаа хамгаална хэмээн тэрбээр амласан байна.CNN телевизийн сувгаас явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл америкчуудын 53 хувь нь Хиллари Клинтонд таагүй хандаж байгаа аж. 2001 оноос хойш түүний чансаа анх удаа ийм доогуур үзүүлэлтэй байв. Түүний гадаад бодлогын талаарх үзэл баримтлал нь харин ихээхэн дэмжлэг (ардчилагчдын 61 хувь нь) авч байна.Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвших хүн ирэх оны долдугаар сард тодорхой болно. Сонгууль 2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд болох юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай