Билл Гейтс нарыг алахыг “Аль-Кайда” уриалжээ

Алан хядагч “Аль-Кайда” бүлгээс эрхлэн  гаргадаг “Inspire” сэтгүүлийн сүүлчийн дугаарт Америкийн нэртэй зүтгэлтэн, бизнесменүүдийн аминд халдахыг уриалсан нь хууль сахиулах байгууллагынхны сэтгэлийг түгшээж байна. Ийм хүмүүсийн нэрс дотор “Майкрософт”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс, тэрбумтан Уоррен Баффет, Чарльз болон Дэвид Кох, Нью-Йорк хотын захирагч байсан Майкл Блумберг нар оржээ.

Энэ хүмүүс хэрэв Америкийн банкуудад байгаа мөнгөө данснаасаа гаргаж хилийн чанадад хөрөнгө болгож оруулбал амь насанд нь халдах хүмүүсийн нэрсээс хасах юм байна. Мөн бизнесменүүдийг Израилийг дэмжихгүй байхыг шаардаж буй аж. Түүнчлэн африк гаралтай америкчуудыг “Аль-Кайда”-д нэгдэхийг тус сэтгүүл бас уриалжээ.АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчний эсрэг хийх тэмцэлд нь  “Исламын улс”-д туслахаа “Аль-Кайда” энэ сарын 9-нд амласан байна. Тэгэхдээ энэ нь тус хоёр бүлэглэл нэгдэнэ гэсэн үг биш гэж “Аль-Кайда”-гийн удирдагч Айман аз--Завахири онцолжээ. “Inspire” сэтгүүлийг “Аль-Кайда” 2010 оноос гаргаж буй аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай