Зураглаачийг ажлаас нь халжээ

Унгарын хэт барууны N1 гэдэг телевизийн зураглаач эмэгтэй цагдаа нарын хамгаалалтыг сэтлэн гарч ирсэн дүрвэгчдийг өшиглөсний учир ажлаасаа халагдсан байна. Бусад зураглаачдын хальсанд буусан дүрснээс үзвэл Ласло Петра гэдэг энэ бүсгүй хажуугаар нь гүйж өнгөрсөн жаахан охин болон хүүхэд тэвэрсэн эрэгтэй хүнийг өшиглөж унагаасан аж. Энэ дүрс цахим сүлжээгээр олны хүртээл болж, хүмүүсийн дургүйг ихэд хүргэжээ. Олон түмний энэ хандлагад телевизийн тус суваг шуурхай хариу өгч, ерөнхий редактор Шабалч Кисбер нь зураглаачаа тэвчиж болшгүй үйлдэл хийжээ гэж үзэж буйгаа фэйсбүүктээ бичсэн байна. Түүнийг ажлаас нь халснаар манай зүгээс авах арга хэмжээ дуусаж буй юм гэж тэрбээр мэдээлжээ.Энэ сарын 8-нд Сербтэй залгаа Унгарын хилээс холгүй байх Поск хотод 1000 шахам дүрвэгч цагдаа нарын хамгаалалтыг сэтлэн Германд очих санаатай 180 км хол орших Будапештыг зүглэн алхсан аж. Тэд дүрвэгсдийг түр хоргодуулах газарт оччихвол тэндээс гаргахаа больж болзошгүй гэж болгоомжлоод ийн шийдсэн байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай