Нэрт эдийн засагч Эрнандо Дэ Сато Монголд лекц уншина

  Ирэх сарын 8-9-нд Улаанбаатар хотод зохиогдох Монголын эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтад Перугийн эрдэмтэн, нэрт эдийн засагт Эрнандо Дэ Сато лекц уншихаар болжээ. Латин америкаас төрсөн шилдэг таван эдийн засагчийн нэгд зүй ёсоор тооцогддог энэ эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн урилгаар манайд ийн зочлох болсон байна.
         Дэлхийн худалдааны байгууллагад эдийн засагч, Швейцарын хөрөнгө оруулалтын банкны захирлаас эхлээд  Зэс экспортлогч орнуудын Ассиосацийн  ерөнхийлөгчийн албыг хашиж явсан тэрбээр “Капиталын нууц”, “Өөр зам” зэрэг бүтээл туурвиж, үүгээрээ дэлхийд бэстсэллэр болсныг монголчууд мэдэх биз ээ.
        
  Л.Ганчимэг     













 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай