Туркийн Амасья хотын музейд монгол ноёдын хатаасан шарил байгааг тодруулав.

Анкара дахь ЭСЯ Туркийн Амасья хотын музейд Хүлэгү хааны ач, Анатолиагийн захирагч байгаад 1297 онд нас барсан Жумудар, мөн Анатолиаг 20 жилийн турш захираад 1320 онд нас барсан монгол ноён Ишбуга нарын хатаасан шарил (муми) байгааг тодруулав.
ЭСЯ өнгөрсөн оноос Туркт байгаа Монголын түүх, соёлтой холбоотой өв дурсгалыг тодруулах ажлыг хийж байгаа бөгөөд одоогоор дээрхээс гадна Рашид-ад-Диний "Судрын чуулган", монголчуудын ургийн бичиг болон XIII-XIV зууны үеийн Монголын түүх, ялангуяа Илхаант улсын үеийн түүх, соёлтой холбогдолтой эд зүйлс, зураг, ном зохиол Истанбул дахь Түрэг исламын үнэт зүйлсийн музей болон Топкапи ордон музейд хадгалагдаж байгааг тодруулаад байгаа юм. Түүнчлэн Истанбул хотод Абага хааны хатан, Византийн гүнж Мариагийн "Монгол хатны сүм", Анталья хотод монголчуудын нөлөөтэй гэгддэг Ала-аддин сүм, Эрзүрүм хотод Монголын Илхаант улсын үеийн зарим булш байгаа нь тодорхой болоод байна.
 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай