С.Ламбаа БНСУ-д эмчлүүлж байна

Нярайн хүйн халдвар гарч, гурван хүүхэд амиа алдсан дуулиан өнгөрсөн долоо хоногт нийгмийг цочроосон билээ. Тиймээс  өнгөрсөн баасан гаригт Эрүүл мэндийн дэд сайд УИХ-ын чуулганы хуралдаан дээр энэ талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулсан. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбааг огцруулах асуудал ч хөндөгдсөн юм.
“Хэргийн эзэн” С.Ламбаа сайд эзгүй байгаа аж. Тэрбээр эрүүл мэнддээ санаа тавьж, эмчилгээ хийлгэхээр БНСУ-г зорьжээ. Сайдад тодорхой хугацааны турш эмчилгээ хийх шаардлагатай байгаа тухай УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрбээр “Хүн л юм хойно өвдөж болно. Ямар өвчин гэдгийг нь хэлэх боломжгүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай байхад нь түүнийг огцруулах эсэх яриа гаргах хэрэггүй” гэлээ.
 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай