Дам тамхидалтанд өртөх нь эд эрхтэнийг хордуулдаг

    Тамхи муухай, тамхи татвал өвчтэй болно, богино насална гэхчлэн тамхины хор уршгийн талаар хүүхдүүд сайн мэддэг. Гэхдээ аав, ээж, ах, эгч чинь хажууд чинь байнга тамхи татдаг бол хүүхдүүд та нарт ямар хортой нөлөө үзүүлдэгийг тэр бүр мэдэхгүй байж болох юм. Дам тамхидалтаас хүүхдийн эд эрхтэнд хэрхэн нөлөөлдгийг сонирхуулъя.
Тархи: Тархины цусан хангамж багасч, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар буурах, тархины хавдар үүсэх
Нүд: Нүд хорсох, загатнах, ойр орйхон анивчих, нулимс гоожих
Чих: Дунд чихний үрэвсэл үүсэх
Уушги, амьсгалын тогтолцоо: Ханиад шуухинаа, томуу, гуурсан хоолойн үрэвсэл уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын үрэвсэлт өвчнөөр өвдөх, гуурсан хоолойн багтраа үүсэх магадлалтай.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай