Нярайн халдвараар дөрвөн хүүхэд эндлээ

Нэгдүгээр амаржих газарт нярайн халдварын шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарчээ. Нярайн халдвар үүсгэгч нь клебсиелла хэмээх хоруу чанартай нян болохыг шинжилгээгээр тогтоосон байна. Энэхүү нян нь нялхсын уушгийг үрэвсүүлдэг бөгөөд халдвар авсан тохиолдолд нас барах магадлал өндөр аж. Энэ бактерийн талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүүгээс тодрууллаа.
-Нярайн халдварын шинжилгээний хариу гараад байна. Одоогоор өвчилсөн нярайн биеийн байдал ямар байгаа вэ?
-Энэ бол урьдчилсан байдлаар гарсан хариу. Халдвар үүсгэгч нь клебсиелла гэдэг нян байсан байна. Энэ нь өмнө нь манайд ажиглагдаж байгаагүй үүсгэгч тиймээс хоруу чанар ихтэй байж мэдэхээр байгаа. Нийт 11 нярай өвчилсөн. Дөрвөн нярай эндээд байна. Энэ сарын 14-нөөс хойш төрсөн долоо хоногтой гурван нярай эндсэн. Гэхдээ яг хаанаас халдсан вэ гэдгийг нь хараахан тогтоогоогүй. Ажилчдын шинжилгээний хариу гараагүй учраас. Халдвар авсан найман нярайн гурвынх нь бие хүндэвтэр байна. Бид авч болох бүх л арга хэмжээг авч байна.
 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай