Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж А.В.Гордеевийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Воронеж мужийн амбан захирагч, Монгол Улстай хийх худалдаа, эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хариуцсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч А.В.Гордеевийг хүлээн авч уулзлаа.
Ноён А.В.Гордеев, Оросын Засгийн газар  Монгол Улстай эдийн засаг, худалдааны харилцааг өргөтгөх сонирхолтой байгаа гэдгээ нотлоод, тэр дундаа, төмөр зам, уран, банкны салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллахад бэлэн байгаа гэлээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай