Ирээдүйн алтан үеийнхнийг энэ цагт нь мөнхөлж үлдээнэ

“Монголын усан будгийн мастерууд” үзэсгэлэнгээр нээлтээ хийснээс хойш төдийлэн удаагүй байгаа “Best art” галерейн хамт олон “Гэрэлт медиа” групптэй хамтран нэгэн шинэлэг нэвтрүүлэг хийж эхлээд буй аж. Энэ нь орчин цагийн Монголын урлагийн ертөнцөд тод мөртэй яваа жүжигчин, дуучин, хөгжимчин, зохиолч, зураач, уран барималч, сийлбэрчин болон уран бичлэг, хайчилбар хийдэг хүмүүсийг алдаршуулж, үйл хэргийг нь хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой цуврал хөрөг нэвтрүүлэг юм байна. “Best art” хэмээх төслийн хүрээнд хийж буй дээрх нэвтрүүлгийн зураг авалт энэ долоо хоногт эхэлжээ. Зөвхөн ярилцаад суух биш, тухайн уран бүтээлчийнхээ хөргийг нэрт хөрөг зураач Н.Орхоноор зуруулж, тэрхүү бүтээл төрөх агшныг нэг бүрчлэн дүрс бичлэгт буулгахаас эхлээд бусад нэвтрүүлгээс онцлог ялгаатай зүйл олон байгаа гэдгийг санаачлагчид хэлсэн.

  Анхны нэвтрүүлгийн зочноор Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам оролцож байгаа бөгөөд дараа нь “Хурд” хамтлагийн отгон гавьяат Д.Отгонбаярын тухай хөрөг нэвтрүүлэг хийх аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай