Мисс Н.Ану “World bikini model international 2014” тэмцээнд дэд байрын шагнал хүртжээ

 

БНХАУ-д наймдугаар сарын 12-ноос 21-ны хооронд болсон “World bikini model international 2014” тэмцээнд манай улсаас мисс Н.Ану оролцсон билээ. Тэрээр тэмцээний дэд байрт шалгарч, мөн тэмцээний ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагналыг хүртжээ. Дэлхийн 48 орны бүсгүйчүүд оролцсон тус тэмцээнд Словак улсын гоо бүсгүй тэргүүн байрт шалгарсан бол Албан улсын мисс гуравдугаар байрт шалгарсан аж. Тэрээр өмнө нь “Miss Mongolia-2013” наадмын титмийн эзнээр шалгарч байжээ.

М.Болорцэцэг

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай