EVENT: Амралтын өдрүүдэд болох СОНИРХОЛТОЙ ҮЙЛ ЯВДЛУУД

2018 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13-НЫ БЯМБА ГАРИГТ

  • Ziferblat Ulaanbaatar-т Итали хэлний ярианы клуб, Орос хэлний ярианы клубууд хичээллэнэ. 12.00 цагаас эхэлнэ.

  • Ерөнхий боловсролын сургуулиудын дунд нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн Аврагч-2018” тэмцээн жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Нээлт 14.00 цагт болно.

  • Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр-намрын мод тарилт 11.00-14.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

  • CОДОН МӨРӨӨДӨЛ ТББ-аас санаачлан Bricks 4 Kidz Ulaanbaatar-тай хамтран 4-12 насныханд зориулсан онцгой сургалтыг бямба, ням гарагт зохион байгуулна. Маргааш 11.00-13.00 цагаас LEGO STEM Helicopters, 13.00-15.00 цагаас LEGO STEM Seal болно.

  • Station Cafe & Lounge-д 09.00-10.30 цагт "Сүүтэй уулын савдаг" ном романы хэлэлцүүлэг болно. Сутай цагаан хайрханыг зорих зохиолын гол дүр эмэгтэйн мэдрэмж, бодол, сэтгэл, шаналалтай хамт ууланд авирмаар байвал үүнийг зориорой.

2018 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14-НИЙ НЯМ ГАРИГТ

  • Ziferblat Ulaanbaatar-т "Зүүлт хийж сурцгаая D.Y.I" 

  • Ziferblat Ulaanbaatar-т Хүүхдэд зориулсан англи хэлний хичээл 12.00-13.00 цагийн хооронд болно.

  • Яармагийн 34 дүгээр сургуулийн 1992 оны төгсөгчид санаачлан сайн үйлсийн аян өрнүүлж, тэтгэвэрт гарсан, өвчтэй ангийн багшдаа байшин барьсанаа 11.40 цагт хүлээлгэн өгнө. 

  • 976 Art Gallery-д "Эх газар ба арал" Тайван-Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн тавигдана.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай