“Дугуйн парад-2018” бүх нийтийн арга хэмжээ маргааш болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Монголын дугуйн холбоо, “Залуу дугуйчин” клуб хамтран нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 13-ны өдөр дугуйн парад, бүх насны хүмүүсийн уулын дугуйн тэмцээн, Экстрем Трэйлын УАШТ зэрэг сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын дугуйн тэмцээнүүдийг зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа, Монголын Дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаЗ.Наран, “Залуу дугуйчин” клубын тэргүүн М.Түвшинтулга нар мэдээлэл хийлээ. Дугуйн парад маргааш 09:30-10:30 цагийн хооронд болно. Дугуйн парадыг батлагдсан маршрутын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Гэрэлт хөшөөтэй талбайгаас - Их тэнгэрийн ам – Маршалын гүүр – Скай резорт гэсэн чиглэлд зохион байгуулна. Дугуйн парадад дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцож чадах эрэгтэй, эмэгтэй хүүхэд залуучууд, насанд хүрэгчид, 13-аас доош насны хүүхдүүд эцэг, эхийн хамт оролцож болно. Оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй бөгөөд бусад төрлийн дугуйгаар оролцож болно. Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй ажээ.Уг параданд оролцох хөдөө, орон нутгийн тамирчид, иргэд болон багууд, оролцогчдынхоо тээврийн бүх зардлыг өөрсдөө хариуцна.

Тэмцээнүүдэд оролцох иргэд, тамирчдын бүртгэлийг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10:30-11:00 цагийн хооронд Скай резортод бүртгэнэ. Бүртгүүлэх хүүхдүүд төрсний гэрчилгээний лавлагаа /ТҮЦ машинаас/, иргэд ба тамирчид иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг холбоосоор авах боломжтой. 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай