Дуу чимээ хоолны сонголтод нөлөөлдөг

Дуу чимээ хоолны сонголтод нөлөөлдөг

Дуу чимээ ихтэй орчинд, эсвэл хөгжим чангалсан газарт хүмүүс ууж, идэх зүйлийнхээ сонголтыг дандаа буруу хийдэг болохыг Швед, Америкийн сэтгэл судлаачид олон янзын туршилтаараа тогтоожээ. Тийм шуугиантай орчинд ихэвчлэн тос, илчлэг ихтэй хоол, унд, амттан захидаг аж. Жишээ нь, Стокгольм дахь нэг зоогийн газарт 14 хоногийн хугацаанд хөгжмийг 50 болон 75 децибелд тохируулан тавьжээ.

Хүний ярих ердийн дуу хоолойн үзүүлэлт нь 50 байдаг бол нөгөөх нь угаалгын машинаас гардаг чимээнийх аж. Судлаачид хоёр долоо хоногийн турш эл хэмжээнүүдээр жааз хөгжмийн аязын чанга, сулыг тохируулан ажигласан байна. Ингэхэд “чимээгүй” үед үйлчлүүлэгчид ногооны салат, чихэргүй цай, кофе зэргийг захиалж байсан бол “шуугиантай” өдөр ихэвчлэн хийжүүлсэн ундаа, шарсан мах, төмс сонгосон гэнэ. Өөр нэгэн туршилтдаа хамруулсан хүмүүст тэд 50, 70 децибелтэй хөгжим сонсгосны дараа хоол сонгуулахад мөн л дээрхийн адил байжээ.


Э.Хана

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай