"Хэрэглэгчээ сонсъё" нээлттэй хаалганы өдөрлөгөөр сантехникийн асуудлаа хэлэлцээрэй

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс "Хэрэглэгчээ сонсъё" нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Нийтийн аж ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоодболон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай хамтран Нийтийн аж ахуйн салбарын 87 жилийн ойг тохиолдуулан энэхүү арга хэмжээ орон даяар зохион байгуулж буй юм.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь хэлэхдээ "Энэхүү арга хэмжээг нийт тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа эрхэлдэг нутаг дэвсгэрт зохион байгуулах бөгөөд өдөрлөгийн үеэр иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгж байгууллагуудын санал зөвлөгөөг сонсох, өргөдөл, гомдлыг хүлээн авч түүнийг шийдвэрлэх, зөвлөмж, зөвлөгөө өгөх, мэдлэг, мэдээлэл олгох, цаашид үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл бололцоог хангахад чиглэсэн санал санаачлагыг хүлээн авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэв. 

Өдөрлөгөөр дараах чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгч, түүнтэй холбоотой хэрэглэгчдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ. Үүнд:

  • Орон сууцны ашиглалтын төлбөр, тооцоотой холбоотой санал, хүсэлтийг хүлээж авах;
  • Сантехник, засвар үйлчилгээ;
  • Үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой шийдвэрлэгдэхгүй байгаа асуудлууд;
  • Орон сууцны үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол;
  • Шинэ техник тохнологийн талаар мэдээлэл өгнө:
  • Ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр гаргасан төрийн байгууллагуудын бодлого, шийдвэрийг иргэд, олон нийтэд таниулах, сурталчлах;
  • Ундны усны чанар, түүнд тавигддаг хяналтын талаар хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах;
  • Усны ухаалаг, зөв хэрэглээг олон нийтэд сурталчлах;
  • Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, түүнийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээний талаар хэрэглэгчдийн санал бодлыг сонсох;
  •  Усны үйлчилгээний үнэ тариф, үзүүлж буй үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой холбоотой хэрэглэгчдийн санал гомдлыг шуурхай хүлээн авч, шийдвэрлэх;
  • Хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, зөвлөмж хүргэх зэргээр үйл ажиллагаагаа сурталчлахдаа гарын авлага, материалуудыг бэлдэн тараах

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай