ТАНИЛЦ: ЭСЯ-дын баталгаатай ФЭЙСБҮҮК хуудсууд

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Фэйсбүүк компани өөрийн төв оффистоо урьж, цахим дипломат ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах зэрэг өргөн сэдвээр санал солилцсон.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улсыг дэлхийд сурталчлахад цахим медиа, олон нийтийн сүлжээг түлхүү, үр өгөөжтэй ашиглах, мэдээллийн үнэн бодит байдал болон аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаагаа уулзалтын үеэр онцолж,  юуны түрүүнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын Фэйсбүүк хуудсыг албажуулах шаардлагатай байгааг тэмдэглэсэн билээ. Фэйсбүүк компаниас дээрхи уулзалтын үеэр манай талаас тавьсан хамтын ажиллагааны саналуудыг ажил хэрэг болгож, Монгол Улсын 17 Элчин сайдын яамдын цахим хуудсыг албажуулсанаа ГХЯ-нд мэдэгдлээ. Ингэснээр гадаад оронд оршин суугаа монгол иргэд үнэн бодит мэдээллийг найдвартай эх сурвалжаас цаг алдалгүй, шуурхай авах боломж бүрдэж буй юм.

Цаашид тус компанитай хамтран Монгол Улсын брэндинг хөгжүүлэх, хэрэглэгчдэд өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамгийн анхны e-chembassy буюу цахим элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах, цахим ертөнцөд илгээн ажиллуулах, Фейсбүүкийг дэлхийн улс гүрнүүдийн хооронд найрсаг харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сурталчлахад ашиглах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Фэйсбүүк хуудас нь баталгаажсан ДТГ-уудын хаяг 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай