Улаанбаатар хотод 14 хэм дулаан байна

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна. Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2018 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай