Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 6 төрөлт спортын тэмцээн болно

Өнөөдөр гадаа 14 градусын дулаан байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

Аравдугаар сарын 11-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 285 дахь өдөр бөгөөд он дуусахад 80 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 3, есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2566.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.70, юань 371.60, вон 2.25 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагаас Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд асрамж, халамжийн төвүүдийн хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёл гоо зүйн хүмүүжил олгох “ДУУГААР ХӨЛӨГЛӨСӨН ИРЭЭДҮЙ” урлагийн наадмыг зохион байгуулна.
  2. 10.00 цагт мэргэжлийн хяналтын байгууллагаас орон даяар зохион байгуулж буй Хүнсний аюулгүй байдлыг хангахад -Иргэн таны оролцоо сарын аяны хүрээнд Баянзүрх дүүрэг Чулуун овоо дахь Номин агуулах дэлгүүр дээр шинээр боловсруулсан дэлгүүрийн агуулахын стандартыг турших үзүүлэх сургалт эхлэнэ.
  3. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Нийтийн аж ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоод болон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай хамтран Нийтийн аж ахуйн салбарын 87 жилийн ойг тохиолдуулан “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдрийг 5 дахь жилдээ зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
  4. 10.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос Энэ бямба гарагт зохион байгуулагдах бүх нийтийн "Дугуйн өдөр" арга хэмжээний талаар хэвлэлийн хурал хийнэ. 
  5. 11.00 цагт ХУД-ын Спортын ордонд Нийслэлийн 379 жилийн ойг угтаж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 6 төрөлт спортын тэмцээн зохион байгуулна.
  6. 09.00 цагт ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд "Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа:Онол, практикийн асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Өнөөдөр Нэр төрөө эрхэмлэх дэлхийн өдөр тохиож байна.

  2. Мөн өнөөдөр бол Чөлөөтэй сэтгэн бодох олон улсын юм байна.

  3. 1975 оны энэ өдөр Америкийн алдарт реппер Ahmad мэндэлжээ.

  4. 1992 онд Египетийн Кайро хотод 5.8 баллын хүчтэй газар хөдөлж, 510 гаруй хүн нас баржээ.

  5. 1968 онд Бүгд Найрамдах Эквадор улс Испани улсаас салан тусгаарлаж байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай