Улаанбаатар хотыг хөгжүүлэх тухай "шинэ санаа"-г 20 сая төгрөгөөр авна

 "Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан"-ыг  төрийн жинхэнэ албан хаагчаас бусад иргэд, олон нийтийн дунд зарлаад байна. Нийт 45 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаан нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл явуулна. Оролцохыг хүссэн баг судалгааны баг бүрдүүлж оролцоно. Баг бүр ахлагчтай байх ёстой. Материалыг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 - 15:00 цагийн хооронд хүлээн авах гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг  http://updi.ub.gov.mn/ сайтаас авах боломжтой.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай