Видео: Путин Нурмагомедовтай уулзлаа

ОХУ-д зохиогдсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж,  зургаа авахуулсан түүхээрээ Конор Макгрегор шоудаж, үүнийгээ Хабиб Нурмагомедов руу дайрах гол сэдэв болгож байв. Тэрбээр “Танай ерөнхийлөгч чамайг тоохгүй. ДАШТ-ийг би VIP суудлаас үзсэн байхад чи энгийн тасалбараар үзсэн” гэх мэтээр дайрсан нь Нурмагомедовын эмзэг сэдэв болсон. Макгрегорыг ялсны дараагаар Владимир Путин Хабиб руу утасдаж баяр хүргэсэн ч түүнтэй ойрын хугацаанд уулзах төлөвлөгөөгүй байсан ажээ. Энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. Тэгвэл уг мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Путин Нурмагомедовтай уулзжээ. Уулзалтыг гэрчлэх зураг, видео дүрсийг Оросын хэвлэлүүд түгээж байна. Унаган нутаг Дагестандаа очоод байгаа Нурмагомедов аав Абдулманапынхаа хамт Ульяновск хотод онгоцоор очин “Орос-Спортын гүрэн” форумд оролцож буй Ерөнхийлөгчтэйгөө уулзсан байна. Путин Нурмагомедовт баяр хүргээд бусдын өдөөн хатгалтыг үл тоон, биеэ барьж байхыг зөвлөж, Америкийн шүүх асуудалд нааштай хандана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай