Өнөөдөр нүдний эмнэлгүүд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзлэг хийж байна

ДЭМБ-ын тооцоолсноор дэлхий дээр сохрол, сул хараатай нийт 253 сая хүн байгаагаас 36 сая нь сохрол, 217 сая нь дунд ба хүнд хэлбэрийн хараа муудалттай байна. Сохрол, сул харааны тэргүүлэх шалтгаанд болрын цайлт өвчин, нүдний даралт ихсэх, засагдаагүй харааны гажиг ордог аж. Хотжилт, таргалалт ихэссэнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн шалтгаант сохролын тохиодол ихсэх хандлагатай байна. Иймд Дэлхийн хараа хамгаалах өдрийг олон улсад жил бүрийн аравдугаар сарын 2 дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Энэ жилийн хувьд Монголын нүдний эмч нар, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Эрүүл мэлмий ТББ хамтран Монгол Улсын хэмжээнд нийт иргэдэд нүдний эрүүл мэндийн талаар мэдээлэл хүргэх, ерөнхий мэргэжлийн эмч нар сургалт семинар зохион байгуулах, үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийх гэх мэт олон ажиллагааг зохион байгуулж байна. Тодруулбал, улсын болон хувийн эмнэлгийн нүдний эмч нар зургаан дүүргийн эмнэлэгт иргэдэд үнэгүй үзлэг хийхээр болжээ. Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, “Болор мэлмий болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар ажиллаж  чихрийн шижинтэй хүмүүст нүдний торлогийн гэмтэл, нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгөх юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай